
7.4 сая орчим хүн амтай Хонконгт Комацу хар салхи шуурч, ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна.
Байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн гэмтэж бэртсэн байна. Онцгой байдлын албаныхан Хонконгт хэдий хэмжээний хохирол учирсныг тооцоолж байгаа бөгөөд уг хар салхи Хятадын Хайнань арлыг чиглэх төлөвтэй байгааг анхааруулаад байна.
Хар салхины улмаас хотын бүх их, дээд сургуулиудын үйл ажиллагаа зогсож, 6.3 их наяд ам.долларын үнэт цаасны зах зээл арилжаагаа цуцлаад байна. Үүнтэй холбоотойгоор Хонконг-Хятадын үнэт цаас болон лхагва гаригийн деривативын зах зээл нөлөөлөх магадлалтай байна.
Эх сурвалж: Bloomberg