
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны үед нийт 36 хувийн уналттай байсан нүүрсний салбар Ерөнхийлөгч Жо Байдений үед эргэн сэргэж байна. Энэ нь 2013 оноос хойш үзэгдсэн анхны өсөлт болж буй бөгөөд АНУ нүүрсний цахилгаан станцуудаа энэ ондоо багтаан 23 хувиар нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.
Цар тахлын дараах эдийн засгийн идэвхжил сэргэж байгаа нь эрчим хүчний эрэлтэд асар их нөлөөлж байна. Үүнтэй холбоотойгоор нүүрсний үнэ тэнгэрт хадаж, Энэтхэгт цахилгаан тасарч, Хятадад цахилгаан эрчим хүчний хомстол үүсэж, бусад орнуудад эрчим хүчний аюул нүүрлээд байна. Одоогоор уг хямрал Европ, Азид хамгийн их хохирол учруулаад буй.
Мөн ирэх 11 дүгээр сард Шотландын Глазго хотноо болох “COP26” уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад чулуужсан нүүрсийг хязгаарлах талаар хэлэлцээ хийхээр зэхэж байгаа энэ үед утааны асуудал улам нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: www.mining.com