Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Нийтийн

Монгол, Хятадын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 1 min read
Монгол, Хятадын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцов.  Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод  саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил  огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

Sanchir Otgon

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ
Шуурхай мэдээ

Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

23/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist