
Дэлхийн эдийн засгийн идэвхжил сэргэсэнтэй холбоотойгоор Япон Улсад газрын тосны үнэ сүүлийн гурван жилийн хугацаанд үзэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч өслөө.
Дубайн фьючерсийн биржийн даваа гаригийн хаалтын ханшаар ирэх оны гуравдугаар сард нийлүүлэх газрын тос нэг килолитр тутам 54 500 иенд /485 ам.доллар/ хүрчээ. Энэ нь 2018 оны 10 дугаар сараас хойш үзэгдсэн хамгийн өндөр үнэ юм.
Мөн баасан гаригийн АНУ-ын “WTI” газрын тосны ханш баррель тутамд 80 ам.доллар давсан нь сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Үүнтэй холбоотойгоор, Америкийн банкны /BofA/ шинжээчид газрын тосны үнэ баррель тутам 100 ам.долларт хүрч болзошгүйг анхааруулж байна.
Эх сурвалж: REUTERS