Монголбанк 2021 оны 9 дүгээр сард 2.0 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 15.0 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.2 тн-оор буурсан үзүүлэлт юм.
2021 оны 9 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 97.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 156.0 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 9 дүгээр сард 162,906.07 төгрөг байв.
2020-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

2021 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монголбанк