
БНСУ-ын ‘Samsung Electronics’ компанийн энэ оны гуравдугаар улирлын орлого 28 хувиар өсч, сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болов. Өсөлтөд санах ойн чип болон дэлгэцийн борлуулалт голлон нөлөөлсөн бөгөөд компанийн хувьцаа өнөө өглөө /2021.10.08/ 1 хувиар өсжээ.
Мөн энэ оны 7-9 сарын хугацаанд 15.8 их наяд вон /13.3 тэрбум ам.доллар/ цэвэр орлого олсон нь өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 9 хувиар өсөж, 73 их наяд вонд хүрчээ.
Тус компанийн мэдээлснээр, 2022 оны эхний хагаст 3 нанометрийн хагас дамжуулагч чип үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Эх сурвалж: REUTERS