
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2021 оны 6 дугаар сард 203.1 тэрбум төгрөгийн алдагдалтай, 7 дугаар сард 238.9 тэрбум төгрөгийн ашигтай, 8 дугаар сард 211.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогод тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 4.5 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 2.2 нэгж хувь, татварын бус орлого 1.3 нэгж хувиар тус тус өсөж, татварын орлого 8.0 нэгж хувиар буурсан байна.
Татварын нийт орлого 2021 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 (45.9%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 1.2 (92.1%) их наяд төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 430.6 (31.7%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 339.4 (33.5%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 198.4 (46.6%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 133.6 (28.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ
Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.3 их наяд төгрөг, зарлага ба эргэж төлөх цэвэр зээл 1.7 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 617.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 405.8 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний статистикийн хороо