
Дэлхий даяар цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэглэгддэг гол түүхий эд болох батарейн хомстол үүсч, эрэлт ихэссэнтэй холбоотойгоор литийн үнэ дахин өсөв. 2020 оны ‘Benchmark Mineral Intelligence’ индексээс харахад, литийн карбонат, гидроксидын үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор кобальт, зэс болон бусад гол түүхий эдийн үнэ өсөж буй нь батерей үйлдвэрлэгчдэд ихээхэн дарамт болж буй.
‘Asian Metal Inc’ компанийн мэдээлснээр, БНХАУ-д литийн карбонатын үнэ хоёр сарын дотор 2 дахин, литийн гидроксидын үнэ 70 гаруй хувиар тус тус нэмэгдсэн байна.
Өнгөрсөн 7 дугаар сард болсон ‘Pilbara Minerals’ ХХК-ийн эхний дуудлага худалдаагаар сподумены баяжмалын хагас боловсруулсан материалын үнэ тонн тутам 1250 ам.доллар байсан бол хоёр дахь дуудлага худалдаагаар тонн тутамд 2240 ам.доллар /нийт 8000 тонн/ болж өсжээ.
Ногоон эрчим хүчний шилжилт нь цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг өсгөж, арван жилийн дотор литийн хэрэглээ тав дахин нэмэгдэх тооцоолол гараад байна.
Эх сурвалж: www.mining.com