
Өчигдөр /2021.10.05/ Вашингтон хотноо болсон АНУ-ын Конгресс дахь хоёр намын сонсголоор Эрчим хүч, байгалийн нөөцийн /ENR/ Сенатын холбооны гишүүд АНУ-ын уул уурхайн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн шинэчилсэн төлөвлөгөөг эсэргүүцэв.
Тодруулбал, АНУ -ын уул уурхайн /зэс, литий болон бусад ашигт малтмал олборлодог/ компаниудад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тухай саналыг АНУ-ын Конгрессод хүргүүлээд байсан юм. Тэгвэл энэхүү саналыг тэд нарны зай, цахилгаан машин болон бусад ногоон технологид зориулсан барилгын материалын дотоод үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлнө хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Байгалийн нөөцийн хорооноос энэ сарын эхээр тус төлөвлөгөөнд 3.5 их наяд ам.долларын эвлэрэлийн зарлагыг нэмж оруулсан бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг одоо байгаа уурхайнуудад 8%-иар, шинэ ордуудад 4% байхаар тогтоосон бөгөөд нийт жилийн орлогоо 5-7 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ.
Энэ үеэр ‘Уул уурхайн үндэсний ассоциац’-йн Тэргүүн Рич Нолан хэлэхдээ ‘Цахилгаан машин, эдийн засгийн хөгжил эрчимжихэд металл, уул уурхайн салбар нэн ач холбогдолтой’ гэв.
1872 оноос хойш нэг тонн чулуу зөөхөд 7 центийн хураамж авдаг болсон нь АНУ-ын уул уурхай, түүний зохицуулалтын тухай хуульд оруулсан хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бөгөөд төсвийн санд 10 жилийн хугацаанд ойролцоогоор 2 тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой юм байна.
Эх сурвалж: www.mining.com