Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Мөнгө

Ногоон санхүүжилтийн хувьсгалын эхэнд

by Purevjargal Altansukh
1 year ago
Reading Time: 1 min read
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн онд дэлхий нийтээр аюулт цар тахалтай тэмцсэн, эдийн засгийн хүнд цаг үеийг туулсан жил байсан ч байгаль орчин, нийгэм, засаглал, тогтвортой хөгжлийг чиглэсэн хөрөнгө оруулагчдын сонирхол урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэв. Дэлхийн хэмжээнд тогтвортой хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтын урсгал 2020 оны дөрөвдүгээр улирал гэхэд 152.3 тэрбум ам.долларт хүрчээ. Харин тогтвортой хөгжлийн сангуудын хөрөнгө өмнөх улирлаас 29 хувиар өсөж 1.65 их наяд ам.долларт хүрэв.

Өнгөрсөн онд нэг их наяд ам.доллараар хэмжигдэж байсан дэлхийн зах зээл дэх ногоон бондын хэмжээ 2023 он гэхэд хоёр их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байсан тогтвортой хөгжилд оруулах хөрөнгийн урсгал өнгөрсөн онд илүү өссөн нь Covid-19 тахлаас үүдэлтэй хямралын үеэр байгаль орчин, нийгэм, засаглалын асуудалд ихээхэн ач холбогдол өгөх болсон хөрөнгө оруулагчдын хандлагатай шууд холбоотой байна.

Цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн хямрал нь тогтвортой, уян хатан, тэнцвэртэй эдийн засаг, бизнесийн загварыг бий болгох хэрэгтэйг улс орон, бизнесүүдэд харууллаа. Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг салбараар нь ангилан харвал банк санхүүгийн салбар дээгүүрт бичигддэг. Энэ утгаараа Монгол Улсад байгаль орчин, нийгмийн тэнцвэрт байдлыг хангасан ногоон эдийн засгийг бүтээхэд банкууд жинтэй хувь нэмэр оруулах боломжтой байна. 2020 онд Монголын арилжааны банкуудын олгосон нийт ногоон зээлийн 44 хувийг Худалдаа, хөгжлийн банк дангаар бүрдүүлжээ. Тус банк 2020 онд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн Монгол дахь үндэсний итгэмжлэгдсэн байгууллага болсон. Ингэснээр арилжааны банкуудынх нь олгосон нийт зээлийн гурав хүрэхгүй хувийг ногоон зээл бүрдүүлж буй манай улсад тогтвортой санхүүжилтийн урсгалыг хурдасгах түлхэц боллоо. Энэ тухай гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч “Бид нэг удаадаа 50-250 сая ам.долларын хөнгөлөлттэй ногоон санхүүжилтийг 40 хүртэлх жилийн хугацаатайгаар харилцагчдадаа олгох боломжтой болсон. Энэ бол Монгол Улсад олгож буй асар том боломж юм. Манай банк дараагийн 30 жилд бүх талын оролцоог хангаж, хамтын үнэ цэнийг бий болгосон байгаль орчин, нийгэм, эдийн засагт үр ашигтай бизнесүүдэд ногоон санхүүжилтийг олгон, дэмжин ажиллана” хэмээв.

RELATED STORIES

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

23/06/2022
“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022

Монголын банк санхүүгийн салбарт 20 орчим жил ажиллаж буй туршлагатай банкирын хувьд тэрбээр мөн “Технологид суурилсан ногоон хөгжлийг бүтээхээр ажиллаж буй бидний зорилго зөв болохыг Covid-19 цар тахал улам баталлаа. Тиймээс ногоон бизнесийг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран дэмжих хэрэгтэй байна” хэмээн тодотгож байв.

Аж үйлдвэржилт эрчимтэй хөгжих явцад бидний хэрэглээ, амьдралын хэв маяг хөгжлийн шинэ түвшинд хүрч, бүтээн байгуулалтууд цаг, минутаар өрнөсөөр байна. Ийнхүү хүн төрөлхтөн амьсгаа авах завдалгүй эдийн засгаа хөгжүүлэх явцдаа эх дэлхий, байгаль орчинд учирч болох эрсдэлийг тооцоолоогүйтэйгээ адил байгаль орчны асуудал, уур амьсгалын “Бид нэг удаадаа 50-250 сая ам.долларын хөнгөлөлттэй ногоон санхүүжилтийг 40 хүртэлх жилийн хугацаатайгаар харилцагчдадаа олгох боломжтой болсон.” 15 2021 04/05 САР ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ өөрчлөлт зэрэг нь эргээд эдийн засагт ямар сөрөг үр дагавартайг ч мөн тооцолгүй үлдээсэн. Энэ алдааныхаа үр нөлөөгөөр өдгөө бид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, агаар, усны бохирдол, биологийн төрөл зүйлийн хорогдол, экосистемийн эвдрэл, сүйрэл, эх газрын хумигдал болон ган гачгаас шалтгаалсан ус, хүнсний хомсдол зэрэг асуудалтай нүүр тулаад байна. Хэрвээ өдгөө дэлхий нийтэд тохиож буй уур амьсгалын өөрчлөлт цаашид өсөлтөө энэ хэвээр хадгалсаар байвал энэ зууны сүүлч гэхэд дэлхийн дундаж температур ойролцоогоор цельсийн 3.7 хэмээр нэмэгдэж, далайн түвшин 63 сантиметрээр өсөх тооцоолол бий. Зөвхөн дэлхийн дулаарлаас үүдэх эдийн засгийн хохирол л гэхэд ойролцоогоор дэлхийн нийт ДНБ-ий 20 орчим хувьтай тэнцэхээр байна. Энэ ч утгаараа хязгааргүй хэрэгцээнд дарагдсан хүрэн эдийн засгаас хүн, байгальд ээлтэй ногоон эдийн засаг руу шилжих ёстойг улс орнууд ойлгож, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, гамшгийн эрсдэлийн менежментийг илүү үр дүнтэй болгохоор байгууллага, аж ахуйн нэгж бүр Парисын гэрээ, тогтвортой хөгжлийн зорилтууд, хөгжлийн санхүүжилтийн хөтөлбөр зэрэг дэлхийн томоохон үүрэг амлалтуудтай зорилгоо нийцүүлэн ажиллаж байгаа билээ.

Дэлхийн агаарын дундаж хэмийн өөрчлөлтийг хоёр градусаас бага байлгахын тулд эрчим хүчний салбарт 2012-2050 он хүртэл жил бүр нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Харин дэлхийн ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэхүйц хөрөнгийг ногоон эдийн засагт оруулснаар 2026 онд хүн амын 98 хувь нь цэвэр усаар хангагдах боломжтой байна. Энэ мэтчилэн тоо баримтаас харахад уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь ганц байгаль орчны асуудал бус харин ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гол үндэс болсон энэ цагт системийн нөлөө бүхий банкуудын нэг Худалдаа, хөгжлийн банк ийнхүү ногоон санхүүжилтийн хувьсгалыг эхлүүллээ. 2015 оны есдүгээр сард дэлхийн улс орны удирдагчид ядуурлыг зогсоох, эх дэлхийгээ хамгаалах, хүн төрөлхтний амар тайван амьдрах эрхийг хангах зорилгоор “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийг 17 зорилттойгоор баталсан байдаг. Худалдаа, хөгжлийн банк НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудаас Чанартай боловсролыг дэмжих, Жендерийн эрх тэгш байдлыг хангах, Эдийн засгийн өсөлтийг дэмжих, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэсэн дөрвөн зорилтыг үйл ажиллагаандаа тусган, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа тухай гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч дурдлаа.

Угаас санхүүгийн зах зээлээр дамжуулан байгаль орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийг бүрдүүлэх чухал гарц нь ногоон санхүүжилт. Ногоон санхүүжилтийн нөлөөгөөр мөнгөний эх үүсвэрүүд ногоон болж, зээлийн өртөг буурч байна. Нөгөө талд технологид суурилсан амьдралын хэв маяг давамгайлж хэрэглээ илүү ухаалаг болж буйтай холбоотойгоор бизнесийн салбар ч энэ хэрэгцээнд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай тулгарч байгаа тухай О.Банзрагч өгүүлэв. Түүнчлэн хөрөнгийн менежерүүд уламжлалт бүтээгдэхүүнийхээ зориулалтыг тогтвортой хөгжлийн сан болгон өөрчилж буй хувьслын он жилүүд үргэлжилсээр байна. Олон улсад эрчимтэй сэргэж буй ногоон санхүүжилтийн урсгалыг даган энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт ч шинэ шатанд хүрч буй. Зөвхөн 2020 онд л гэхэд дэлхийн хэмжээнд тогтвортой санхүүжилтийн 196 бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бүртгэгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Худалдаа, хөгжлийн банк ч ойрын хугацаанд ногоон үндэсний үйлдвэрлэл, бизнес загварыг бүтээсэн компани, үйлдвэрлэгч, жижиг, дунд бизнесүүд, иргэдэд зориулсан цогц хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2030 он гэхэд хоёр тэрбум ам.долларын тогтвортой санхүүжилтийг олгохоор зорьж буй юм.

Purevjargal Altansukh

Related Posts

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?
Мөнгө

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

23/06/2022
“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан
Мөнгө

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022
Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон
Мөнгө

Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон

02/06/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
2022 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин
Мөнгө

2022 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин

19/05/2022
Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд
Нийтийн

Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

17/05/2022
“YouTube” болон “TikTok”-ийн хамгийн их орлоготой инфлюнсерүүд
Мөнгө

“YouTube” болон “TikTok”-ийн хамгийн их орлоготой инфлюнсерүүд

16/05/2022
Дэлхийн хамгийн их ашиг орлоготой энтертэйнерүүд
Мөнгө

Дэлхийн хамгийн их ашиг орлоготой энтертэйнерүүд

11/05/2022
Нас барсан ч орлого нь буураагүй саятнууд
Мөнгө

Нас барсан ч орлого нь буураагүй саятнууд

09/05/2022
Чинээлэг хүмүүсийн хөрөнгөөс нь биш зээлээс нь татвар авах ёстой
Мөнгө

Чинээлэг хүмүүсийн хөрөнгөөс нь биш зээлээс нь татвар авах ёстой

06/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist