
‘Forbes’ сэтгүүлээс жил бүр Америкийн хамгийн чинээлэг эрхмүүдийн ‘FORBES 400’ жагсаалтыг гаргадаг билээ. Тэгвэл энэ жилийн жагсаалтаас АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп хасагдлаа. Тэрбээр уг жагсаалтад 25 жилийн хугацаанд тасралтгүй багтаж, 1997-2016 онуудад эхний хагаст байр сууриа хадгалсаар ирсэн юм.
Гэвч нөхцөл байдал өөрөөр эргэж, түүний хөрөнгийн ихэнхийг эзэлдэг үл хөдлөх хөрөнгөнүүд нь үнээ алдаж, цар тахалтай холбоотойгоор түүний хөрөнгөний хэмжээ 400 сая ам.доллараар хорогдсон нь өнөөдрийн байдалд хүргэх гол шалтгаан болж байна. Одоогоор түүний нийт хөрөнгийн хэмжээ 2.5 тэрбум ам.доллараар тооцогдож байна.
Тэрбээр 2016 онд сонгуульд ялалт байгуулснаас хойш түүний хөрөнгийн хэмжээ 5 жил тутам буурч, 2020 он гэхэд 339 дүгээр байрт жагсаад байсан юм.
Хэрвээ таван жилийн өмнө АНУ-ын Ёс зүйн хорооноос санал болгосноор үл хөдлөх хөрөнгөнүүдээ зарах, бизнесээ төрөлжүүлэх, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах таатай нөхцөлөөс татгалзаагүй бол өдийд түүний хөрөнгө 80 хувиар нэмэгдэх байсан аж. Тодруулбал, S&P 500 -ийг индексийн санд 2.4 тэрбум ам.доллараар бүртгэгдсэнээр түүний хөрөнгийн хэмжээ 4.5 тэрбум долларт хүрэх байсан гэж шинжээчид үзэж байна.
Тэрбээр сонгуульд ялалт байгуулсныхаа дараа сэтгүүлчдэд ‘Би бизнесээ ч, төрөө ч аль алийг нь зохицуулан удирдаж чадна’ хэмээн бардам хэлж байсан нь өнөөдөр түүнд 2 тэрбум ам.долларын хохирол амсуулаад байна.
Эх сурвалж: FORBES