
Австралийн аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрчим хүч, нөөцийн танхимаас мэдээлснээр, төмрийн хүдрийн үнэ 2021 оны эцэс гэхэд 1 тонн тутамд 150 ам.доллар хүрч, 2022 оны эцэс гэхэд энэ үзүүлэлт 93 ам.доллар болж буурах төлөвтэй байна. Энэ нь Хятадад гангийн үйлдвэрлэлийн эрэлт буурч, барилгын идэвхжил удааширсантай холбоотой гэж үзэж байгаа аж.
БНХАУ цар тахлын үед эдийн засгаа дэмжих бодлогын хүрээнд дэд бүтцийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан нь 2021 оны 09 дүгээр сарын үзүүлэлтээр гангын эрэлтэд гол нөлөөлөх хүчин зүйл болжээ. Сүүлийн 3 сарын байдлаар дэд бүтцийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Манай улс оны эхний 8 сард 5.6 сая тонн төмрийн хүдэр экспортолж 402 сая ам.долларын орлого олсон байна. Өнгөрсөн онд 8.4 сая тонн төмрийн хүдрийг 576.6 сая ам.доллароор экспортолсон бол энэ оны дүнгээр экспортын хэмжээг 8.2 сая тоннд хүргэхээр зорьж байгаа аж.
Эх сурвалж: www.mining.com