
Сүүлийн арван жилийн хугацаанд түүхэн дэх хамгийн доод үзүүлэлтэд хүрээд байсан ураны үнэ эргэн сэргэж эхлэв. Тодруулбал, энэ есдүгээр сард ураны ханш 40 орчим хувиар нэмэгдэж, хэдхэн долоо хоногийн дотор ‘Спротт ураны траст’-аас сая сая фунт стерлингээр тоологдох ураныг нийлүүлж байгаа нь цөмийн эрчим хүчний салбар эргэн сэргэхэд гол хүчин зүйл болж байна.
Өнгөрөгч Мягмар гарагт /2021.09.24/ Нью-Иоркийн бирж дээр арилжаалагдсан ураны үнэ 9,8 хувиар унаж, фунт тутамд 49,75 ам.доллар хүрэв.
Уг салбар нь 2011 онд Японы Фукушима АЦС-д гарсан ослын улмаас уналтад ороод байсан бөгөөд үүнийг дагаад шинээр атомын эрчим хүч ашиглахаар төлөвлөж байсан орнуудын хувьд зогсонги байдалд орох гол шалтгаан болсон юм.
Энэ хүрээнд “Дэлхийн хэмжээнд нийт ердөө 50 реактор барилга угсралтын шатандаа яваа нь сүүлийн 20 жилд байгаагүй хамгийн доод үзүүлэлт” гэдгийг ‘BloombergNEF’-ийн цөмийн шинжээч Крис Гадомск хэлж байлаа.
Мөн Хятад улс жил бүр 6-8 шинэ реактор байгуулах төсөл баталж, 2025 он гэхэд 70 гигабайтын хүчин чадал бүхий 40 станцыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: www.mining.com