
Өнөөдөр /2021.09.23/ Москва хотноо Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөллүүд ОХУ-ын ‘Роснефть’ компанийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар АИ-92 шатахууныг тодорхой шатлалын дагуу авахаар тохиролцжээ. Тодруулбал, есдүгээр сард 1500 тонн, 10 сард 44 мянган тонн болон ачигдаагүй байсан 10 мянган тонн шатахууныг тус тус авахаар болсон байна.
Уулзалтад УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны Тэргүүн, “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, Монголын нефть хийн Үндэсний ассоциацын Тэргүүн, “Магнай трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир, “Петровис Ойл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Содбилэг, “Содмонгол групп” ХХК-ийн Тээвэр ложистик хариуцсан захирал Н.Ангар, “Тэс петролиум” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Майдар, “НИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, “Лекс ойл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Индра, “Роснефть Монголия” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганбаатар нар оролцлоо.