
Америкийн Эрчим хүчний мэдээллийн агентлагийн /EIA/ мэдээлснээр, газрын тосны нөөц 3.5 сая баррелиар буурч, 414 сая баррельд хүрсэн нь сүүлийн гурван жилийн хугацаанд үзэгдсэн хамгийн бага үзүүлэлт болов.
Энэ хүрээнд өчигдөр /2021.09.22/ АНУ-ын газрын тосны түүхий эдийн нөөцийн хэмжээ буурсан талаарх мэдээлэл гарсан нь нефтийн үнэ өсөх гол шалтгаан болж байна.
Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг баррель нефтийн 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.74 ам.доллароор өсөж, 72.23 ам.долларт хүрчээ. Түүнчлэн Лондонгийн биржид “Brent” маркийн нефтийн мөн сард нийлүүлэх үнэ 1.54 ам.доллароор өсөж, 75.89 ам.долларт хүрсэн байна.
Хьюстон дахь ‘Lipow Oil Association’ холбооны Ерөнхийлөгч Эндрю Липов хэлэхдээ “Дэлхий даяар түүхий эдийн нөөцийн эргэлт буурах тусам газрын тосны үнэ өссөн хэвээр байна” гэв.
Эх сурвалж: CNBC