
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ‘CF Industries’ компани байгалийн хийн үнэ өндөр байгаагаас шалтгаалан, Их Британид нийлүүлдэг нүүрстөрөгчийн давхар ислийн ихэнх хувийг саатуулж, хоёр ч үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоох хэмжээнд хүрээд байснаа мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр /2021.09.22/ хоёр талын Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд дахин нийлүүлэхээр болж буй бөгөөд Их Британийн хүнсний дэлгүүрүүд нүүрстөрөгчийн давхар ислийн төлбөрийг 5 дахин их төлөх шаардлагатай тулгарлаа.
Энэ хүрээнд Их Британийн Байгаль орчны яамны Нарийн бичгийн дарга Жорж Эстис “Цаашил нүүрстөрөгчийн давхар ислийн үнэ тонн тутамд 200-1000 фунт стерлинг хүртэл өснө’ гэв.
АНУ-ын Засгийн газраас Их Британид үйлдвэрээ дахин нээхийн тулд ‘CF Industries’ компанид хэдэн арван сая фунт төлөхийг зөвшөөрсөн байна. Хэрвээ цаашид нийлүүлэлт удааширсан хэвээр байсан бол Их Британичуудад 14 хоног хүнсний хомстолд орох эрсдэл тулгараад байсан юм.
Эх сурвалж: BBC