
Хятадын ‘China Evergrande Group’-ийн өрийн хямралаас улбаалан төмрийн хүдрийн үнэ 100 ам.доллараас давлаа.
Төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь өчигдөр /2021.09.23/ тус групп бонд эзэмшигчидтэй хүүгийн төлбөрийн талаар тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэнтэй холбоотой аж. Хятадын Даляны түүхий эдийн биржээс гаргасан өнгөрсөн нэгдүгээр сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад өдрийн 3,7 хувиар, тонн тутамдаа 668,50 юань /103.41 доллар/ хүрч өсжээ.
Тус групп дотоодын бондын өрөө 35,9 сая ам.доллар байхаар тооцоолсон ба гадаадад гаргасан бондын 83,5 сая ам.долларын хүүгийн төлбөрийг мөн хийхээр болсон байна.
Мөн Хятадын төв банк нь түүхий эдийн зах зээлийг тогтвортой байлгах үүднээс санхүүгийн системд богино хугацааны бэлэн мөнгийг байршуулахаар болжээ.
Хэрвээ Хятадын ‘China Evergrande Group’-ийн хувь заяа буруугаар эргэсэн тохиолдолд түүхий эдийн зах зээлд ган болон зэсийн үнэд хүчтэй нөлөө үзүүлэхээс гадна цаашлаад, ган үйлдвэрлэлийн салбар доголдож, коксжих нүүрс болон төмрийн хүдрийн зах зээл дагаад унах эрсдэлтэй байна. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл, манай улсын экспортын гол түүхий эдийн үнэд ч сөрөг нөлөө үзүүлэх болоод байна.
Эх сурвалж: www.mining.com