
Өчигдөр /2021.09.22/ Грек улс байгаль орчинд ээлтэй, жолоочгүй дрон ашиглан 200 хүнтэй алслагдсан тосгон руу туршилтаар эм тээвэрлэлээ.
Уг дроныг Грекийн баруун хойд хэсэгт орших Трикала хотоос хөөргөж, 3 километрийн зайд орших Лептокаря тосгон руу нисгэжээ. Туршилтын үеэр тосгоны эмийн сан болон тариалангийн талбайд нийт хоёр удаагийн зогсолтыг хийсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон алслагдсан тосгоны иргэдэд нэн яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэх боломжтой болж байна.

Хотын захирагч Трикала хэлэхдээ “Өнөөдөр бидэнд тулгараад буй асуудалд технологи үнэхээр бодит шийдлийг өгч чадлаа. Өнөөдөр бид ойролцоох тосгон руу эм тээвэрлэсэн бол маргааш яаралтай тусламжид хэрэгтэй эмийн тээвэрлэлтийг хийх боломж бүрдэж байна” хэмээжээ.
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хармони” хөтөлбөр нь нүүрстөрөгч багатай, нөөцийн ашиглалт бага тээврийн шийдэл болж буйгаараа онцлог бөгөөд цар тахлын үед нэн чухал ач холбогдолтой төсөл болохыг албаны хүмүүс сайшааж байв.
Цаашид уг төслийг Европ болон Их Британийн зургаан хотод туршихаар болжээ.