Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Захиалагчийн мэдээ

Энтрепренер их сургууль болно

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 1 min read
Энтрепренер их сургууль болно
Share on FacebookShare on Twitter

“Дэлхийн шилдэг сургуулиудын төгсөгчидтэй өрсөлдөхүйц баялаг бүтээгчид манай сургуулиас төрнө” хэмээн их сургуулийн entrepreneurship хөтөлбөрийг Монголд анхлан хэрэгжүүлж буй Санхүү, эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр өгүүлж байна.

Монголын тэргүүлэх банк, санхүүгийн байгууллагуудын дундаас дээш түвшний удирдлагуудын 70 гаруй хувийг Санхүү, эдийн засгийн их сургуулийн төгсөгчид бүрдүүлж байна. Дэлхий дахинаа их сургуулийн сургалтын систем хувьсан, бизнесүүдээ дагах бус тэднээс түрүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа тухай тус сургуулийн ректор Б.Мөнхбаяр хэлэв. Энэ хүрээнд Санхүү, эдийн засгийн их сургууль зөвхөн оюутнууд бус шинэлэг санаа бүхий бизнесүүдийг элсүүлэн, бойжуулж Монголын бизнесийн салбарт хүлээлгэн өгөх төслийг эхлүүлжээ.

“Бид бизнесүүдийг элсүүлэхдээ бизнес санаа, одоогийн боломж, өсөх боломжийг нь харж байна. Энд манай багш нар хичээл заах биш тухайн гарааны бизнесүүдэд зөвлөх, чиглүүлэх үүрэгтэй оролцох юм. Ингэж их сургуулийн түвшний дасгалжуулалт, дата суурьтай, экосистемд нэгдсэнээр бизнесүүдэд маш том давуу тал үүснэ”.

Дэлхийн их сургуулийн хөгжлийн түүхийг харахад анхандаа сургалт явуулдаг байгууллага байсан бол дараа нь тодорхой шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой судалгааны их сургуулиуд үүсэх болов. Харин өдгөө их сургуулийн хөгжлийн түүхэнд энтрепренер их сургуулиуд тренд болж буй. Энэ нь тодорхой шинжлэх ухааныг онцлон судлахаас илүү төрөл бүрийн шинжлэх ухааны огтлолцлоор асуудлыг системийнх нь хувьд шийдэхийг зорьдог, ийм төрлийн төгсөгчдийг бэлтгэдэг сургуулиуд юм. Өөрөөр хэлбэл, энтрепренер их сургуулийн төгсөгчид, багш, ажилчид нь бүгд энтрепренер байна. Их сургуулийн үйл ажиллагаа нь бүх оролцогч талуудаа нэгтгэн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэх шийдэл гаргахад чиглэдгээрээ өмнөх үеийн сургуулиудаасаа ялгардаг байна. Санхүү, эдийн засгийн их сургууль 2018 оноос эхлэн энтрепренер их сургууль болохоор зорин ажиллаж, дотооддоо анхдагчид тооцогдож байна.

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Тэд entrepreneurship хөтөлбөрийнхөө хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, технологи, санхүү, эрчим хүчний салбарынхантай хамтран ажиллаж эхлээд байна. “Бид бүтээгдэхүүнээ экспортолж дэлхийн зах зээлд гаргахын тулд мэргэшсэн хүмүүс, бизнесүүдийг нийгэмд олноор нь бэлтгэх хэрэгтэй байна. Гэтэл манай бизнесийн тоглогчид нийлээд том зах зээлд гарахын оронд хоорондоо өрсөлддөг. Дээр нь үйл ажиллагаагаа шинжлэх ухаан, технологийн ололттой уялдуулахгүй байна” хэмээн Б.Мөнхбаяр өгүүлэв. Бизнесүүдийн системийн загварыг нь гаргаж өгдөг, хооронд нь холбодог газар нь энтрепренер их сургууль байх бөгөөд тэд бизнесийн салбарт технологи дамжуулах томоохон үүрэгтэй байх ёстой гэдгийг тэрбээр тодруулсан юм. “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг том зургаар нь харахад хөгжлийг боомилж байгаа томоохон хүчин зүйл нь хууль эрх зүйн тогтолцоо” гэж тэрбээр хэлээд “Эрх зүйн тогтолцоог бид эдийн засгийн харилцааны суурьд үндэслэн тавих ёстой. Угтаа эрх зүйн харилцаа эдийн засгийн үндсэн философи, зарчимд суурилахгүй бол эргээд эдийн засгаа боомилдог. Тиймээс бид энэ чиглэлийн сургалт, судалгааг бакалавр болон ахисан түвшинд хөгжүүлэхэд анхаарч байна” хэмээв. Ирээдүйн их сургуулиуд судалгааны буюу төрийн дэмжлэгтэй, эсвэл энтрепренер их сургууль буюу төрөөс хамааралгүй гэсэн хоёр хэв шинжээр хөгжих төлөвтэй байна. “Төр, бизнес хоёр өөр өөрсдийнхөө эрх ашгаас болоод хоорондоо ойлголцож чаддаггүй. Харин энтрепренер их сургууль буюу эрдэм шинжилгээний байгууллага орж ирснээр гэж Б.Мөнхбаяр хэлэв.

Аливаа бизнес өдөр тутмын үйл ажиллагаагаа сайн хянадаг байх нь тогтмол өсөлттэй ажиллах хөшүүрэг нь. Харин санхүү, эдийн засгаар мэргэшсэн хүмүүс уг хэмжилтийг хийж, боловсруулж, боловсруулалтаа шийдвэр гаргахад ашиглах нь элбэг. Гэвч өдийг хүртэл Монголын ихэнх бизнес ямар ч судалгаагүй, зөн билгийн шинж чанартай ажиллаж байсанд тэрбээр шүүмжлэлтэй хандаж буй. “Яг ямар “цус” хаана гүйж байна вэ гэдгийг мэдэж байж л шийдвэр гаргах хэрэгтэй. Амжилттай үйл ажиллагааны гол хэмжүүр нь санхүүгийн хэмжүүрүүд байдаг” гэж тэрбээр хэлэв. Харин дотоодын бизнесүүдийг энэ чиглэлээр хөгжүүлэхэд мөн л энтрэпренер их сургуулийн үүрэг, оролцоо өндөр байхыг санууллаа. Ирэх жилүүдэд тус сургуулийн төгсөгчдийн зарим хэсэг нь ажлын байранд бүрэн бэлтгэгдсэн, харин нөгөө хэсэг нь ажлын байр бий болгодог хоёр үндсэн боловсон хүчин байх аж. Ажлын байр бий болгодог хүмүүс нь entrepreneurship хөтөлбөрт хамрагдсан, оюутан байх хугацаандаа бизнес санаагаа олж, төгсөхдөө санаагаа төсөл болгон хамгаалж хөрөнгө оруулагчдаа олоод төгсдөг болох аж. Компаниуд их сургууль төгссөн хүнийг ажилд аваад, хийх ажилд нь сурган мэргэшүүлж өөрийн хүн болгох үйл явц нь 1-2 жилийн хугацаанд өрнөдөг гэх дундаж тооцоолол бий. Харин Санхүү, эдийн засгийн их сургууль тухайн оюутанд ямар хичээл үзүүлэх, ямар ур чадварыг олгосон байхыг ажил олгогчтой хамтран боловсруулж, зарим хичээлийг нь тухайн байгууллагын хүмүүсээр оруулах, дадлагыг нь тэнд нь хийлгэх зэрэг онол, практикийн хосолсон сургалтын хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутан их сургуулиа төгсөхдөө яг л тухайн байгууллагын ажилтан болж бэлтгэгдсэн байна гэсэн үг. Энэ байдлаар тус сургууль нь бизнесийн байгууллага их сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлж, дотоодын боловсролын систем, бизнесүүд, тэдгээрийн удирдлагуудын арга барилд шинэчлэл хийх урт хугацааны зорилттой ажиллаж байна. Түүнчлэн олон улсын зах зээл, ялангуяа Азийн орнуудад эрэлт өндөр байгаа ACCA, CIMA, CFA боловсролын хөтөлбөрүүдийг хослуулсан загварыг боловсруулж, боловсролын экспортыг эхлүүлсэн тухайгаа дуулгалаа. Ирээдүйд тус сургууль нь зөвхөн сургуулийн байр, танхимынхаа нөөцөд хязгаарлагдахгүй платформ хэлбэрийн сургалтын хэв маяг руу үйл ажиллагаагаа шилжүүлэхээр зорьж байна. Энэ нь Санхүү, эдийн засгийн их сургуулийн платформд сурахыг хүссэн, сурах боломжтой хүн бүр нэвтэрч сургалт авах боломжтойгоос гадна бусад хүн өөрсдийн мэддэг, чаддаг зүйлээ заах боломжтой томоохон EduMart платформын төсөл байх аж.

Sanchir Otgon

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist