Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Захиалагчийн мэдээ

Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 1 min read
Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ
Share on FacebookShare on Twitter

Олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулиуд Монголын боловсролын салбарт үйл ажиллагаагаа явуулах нь ирээдүйд монгол хүүхдүүдийг дэлхийд үнэлэгдсэн сайн боловсон хүчин болоход тустай талаар “English School of Mongolia” сургуулийн захирал Грэм Хилл өгүүлж байна.

Ази дахь Их Британийн олон улсын дунд сургуулиудын холбоо буюу FOBISIA-ийн Монгол Улс дахь цорын ганц гишүүн сургууль бол “ESM”. Тус холбоонд өдгөө Өмнөд Солонгос, Япон, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орны сургуулиуд гишүүнээр элсээд байна. “Cambridge Assessment International Education”, “Duke of Edinburgh”, “British Schools Overseas”-тай хамтран ажилладаг нь тус сургуульд IB PYP (бага боловсролын хөтөлбөр), IB DP (дипломын хөтөлбөр), IGCSE (Кембрижийн дунд боловсролын хөтөлбөр) зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. IB хөтөлбөрийг өдгөө 159 орны 5,500 гаруй сургууль хэрэгжүүлдэг. 3-9 насны хүүхдийн шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд голчлон анхаардаг тус хөтөлбөр нь дэлхийн хаана ч өндрөөр үнэлэгддэг ажээ.

Цаашид Оксфордын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх тухай тус сургуулийн захирал Грэм Хилл онцлов. Хилл бол Брайтон дээд сургууль болон Оксфордын их сургуулийг дүүргэсэн, Их Британийн боловсролын салбарт 30 жилийн турш ажилласан туршлагатай нэгэн. Эдгээр хөтөлбөр нь аль ч өндөр хөгжилтэй орны хүүхдийн мэдлэг, чадварыг сорьдог, олон улсад өндөр түвшний гэж үнэлэгддэг юм. “ESM” сургуулийн төгсөгчдөөс “Manchester University”, “University of Melbourne”, “University of British Columbia”, “Tsinghua University”, “Imperial College London” зэрэг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад олон хүүхэд тэнцсэн нь тус сургуулийн хөтөлбөрүүдийн чансааг илтгэнэ. Сургалтын төлбөр дотоод дахь олон улсын дунд сургуулиудтай харьцуулбал харьцангуй хямд бөгөөд Хилл “Бид Монголын дундаж түвшний орлоготой өрхийн хүүхдүүдэд олон улсын стандартад нийцсэн, бүрэн итгэмжлэгдсэн сургуульд сурах боломжийг олгож, дэлхийд гарах үүд хаалгыг нь нээхэд туслахыг хүсдэг” хэмээн өгүүлэв.

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Монголын боловсролын систем Орос суурьтай учраас монгол хүүхдүүд онолын мэдлэг өндөр, сэтгэн бодох чадвар сайтай гэж Хилл хэллээ. Түүний үзэж буйгаар энэ нь тэдний өрсөлдөх чадварт давуу тал үүсгэдэг аж. Мөн тэрбээр “Тэд нийгмийн идэвхтэй, хүсэл тэмүүлэлтэй, сэргэлэн цовоо, олон талын авьяастай байдаг. Дэлхийн шилдэг сургуулиуд эдгээр шинж чанарыг элсэгчдийнхээ гол шалгуур болгодог. Монгол хүүхдүүд хичээнгүйлэн зүтгэвэл тэдний хүрэх оргилын хязгаар нь “тэнгэр” байх болно” хэмээв. Тийм учраас тус сургууль сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг. Тухайлбал жүжиг, театрын урлаг, спорт, сонгодог хөгжим, уран зураг, илтгэл мэтгэлцээний нийт 41 клуб идэвхтэй ажиллуулдаг. Сурагчид нь жил бүр “УДБЭТ”-ийн тайзнаа өөрсдийн уран бүтээлээ толилуулдаг байна. “ESM” сургууль олон улсын стандартыг хэрэгжүүлэхээс гадна Монголын боловсролын салбарын үндсэн чигийг баримтлахыг эрмэлздэг. Бүх хичээл нь англи хэлээр ордог ч суралцагчид ЭЕШ-даа хичээнгүйлэн бэлддэг тухай Хилл онцоллоо. “Хэдий олон улсын сургууль ч гэсэн бид Монголын өв соёл, уламжлалыг дээдлэн хүндэтгэж бахархдаг. Монгол сурагчдаас гадна өөр орны сурагчид суралцдаг учраас тэдэнд зориулж соёлын өдөрлөг зохион байгуулж, Монголын соёлыг танин мэдүүлэхийг зорьж байна” гэв.

Монгол хүүхдүүд хичээнгүйлэн зүтгэвэл тэдний хүрэх оргилын хязгаар нь “тэнгэр” байх болно”.

Цар тахлаас улбаалан урт хугацааны хөл хорио тогтоосон нь боловсролын салбарт хүнд цохилт өгч, нийт сурагч, багш, эцэг эхэд ихээхэн бэрхшээлтэй цаг үе тохиов. “Бид сайн багш нар, тогтсон хөтөлбөрүүдийнхээ дүнд хамтдаа даван туулж чадсан. Мөн манай сурагчид IB программын хүрээнд шинжлэн судлах суралцах арга барилыг сайтар эзэмшсэн учраас бие дааж суралцахад нь түлхэц боллоо” гэж тэрбээр хөтөлбөрийнхөө бас нэгэн онцлогийг тодотголоо. Тахлын үед тэдэнд сургалтын чанараа сайжруулах, тэлэх, шинэчлэл хийх талаар тунгаан бодох хугацаа олдож, сөрөг нөхцөл байдлаас эерэг үр дүнг гаргаж чадсан тухайгаа ч өгүүллээ. Covid-19-өөс улбаалан сурагчдад хичээлийн хоцрогдол үүсэж, төгсөх ангийн сурагчид гадаадын их, дээд сургуулиудад суралцах боломж хязгаарлагдмал болсон.

Иймээс “ESM” сургууль цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Лаусон Хилл Олон Улсын Институт”-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Ахлах сургуулиа төгсөж буй сурагчид жил өнжиж, академик болон хувь хүний чадвараа дээшлүүлэх нь их сургуульд элсэхийн өмнөх сайн бэлтгэл болдог гэж үзэх нь бий. Иймээс тус институт олон улсын суурь боловсролын диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж буй. Сурагчдаас гадна бизнесийн буюу байгууллагын захиалгат англи хэлний сургалтыг зохион байгуулж байна. “Цагдаа, Онцгой байдлын төрийн албан хаагчид англи хэлийг бүрэн эзэмшсэн бол карьерын хувьд илүү өсөх боломжтой байдаг” хэмээн Хилл өгүүлэв. Цаашид тус институт нь олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран хувь хүний хөгжлийн болон туслах багшийн чадамжийн сургалтуудыг гаднын зочин, удирдагч багш нарын тусламжтайгаар суралцагчдад санал болгох аж.

Sanchir Otgon

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist