Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг

Miniso-ийн амжилтын нууц

by Юэ Ванг
1 year ago
Reading Time: 2 mins read
Share on FacebookShare on Twitter

Тэрбумтан Е Гуофу “Miniso” брэндийн дэлхийд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхийн төлөө шаргуу ажиллаж байна.

“Miniso” хоёр ам.долларын сормуусны будаг, зургаан ам.долларын
чихэвч зэрэг хямд үнэтэй, чамин хийцтэй хэрэгцээт бараа үйлдвэрлэдэг.

Цар тахлын өмнө Хятадын хямд үнэтэй, хэрэгцээт барааны жижиглэн худалдааны “Miniso” компанийн үүсгэн байгуулагч Е Гуофу хилийн чанадад шинэ зах зээл хайн хэдэн сарыг өнгөрүүлжээ. Цар тахал түүний аяллыг түр хугацаагаар хязгаарласан ч олон улсад тэлэх төлөвлөгөөг нь зогсоосонгүй. “Манай компани өргөжин тэлэх арга зам хайсаар байгаа. ‘Miniso’-гийн урт хугацааны хэтийн төлөвлөгөө хэрэгжинэ гэдэгт би итгэлтэй байна” хэмээн өдгөө 44 настай Е Гуофу Гуанжоу дахь төв байрандаа биднийг хүлээн авч уулзахдаа ярьсан юм.

Гуофугийн бүтээн байгуулсан, Нью-Йоркт бүртгэлтэй сүлжээ бизнес эрчимтэй тэлж байна. Өнгөрсөн жил цар тахлын улмаас биет дэлгүүрүүд үйл олноороо хаагдсан ч 2 ам.долларын сормуусны будаг, 6 ам.долларын чихэвч гэх мэт хямд боловч дэгжин хийцтэй хэрэгцээт бараа үйлдвэрлэгч “Miniso” есдүгээр сар хүртэлх 12 сарын хугацаанд Хойд Европ дахь анхны салбарыг нь оруулан тооцвол 400 гаруй дэлгүүр шинээр нээжээ. “Miniso” дэлхий даяар 4,330 борлуулалтын цэгтэй ба 60 орчим хувь нь Хятадад, үлдсэн хэсэг нь 80 оронд тархжээ. Бүх салбар дэлгүүр нь Японы жижиглэнгийн худалдааны “Muji”, “Uniqlo” нарын адил бараа бүтээгдэхүүнийг цэгцтэй өрсөн, цэвэр цэмцгэр орчин бүхий онцлох хэв маягийг бүрдүүлдэг.

RELATED STORIES

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022
Хятадад богино хугацаанд өргөжин тэлсэн Гуофуг “шинэ дэлгүүр нээх донтон” хэмээн нэрийддэг.

“Miniso”-ийн хувьцаагаар хөрөнгийнхөө ($6.6 тэрбум) дийлэнхийг бүрдүүлдэг Гуофу энэ жил олон улс дахь салбарын тоогоо нэмэхээр зэхэж байна. Дэлгүүрүүд түр хугацаагаар хаагдаж, цагийн хуваарь богиноссоны улмаас 2020 оны гуравдугаар улирлын борлуулалт өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурч, 305 сая ам.доллар болсон ч хямд үнэтэй бүтээгдэхүүний эрэлтэд төдийлөн нөлөөлөхгүй гэдэгт Гуофу итгэлтэй буй. Дэлхийн эдийн засаг уналтад ороод буй энэ үед төсвөө хянадаг шинэ хэрэглэгчид чанартай боловч хямд бараа бүтээгдэхүүний эрэлд гарснаас гадна вакцинжуулалт хүрээгээ тэлж, хөл хорио суларснаар худалдан авагчид биет дэлгүүрээр үйлчлүүлэх нь нэмэгдэнэ гэж тэрбээр үзэж байна.

“MINISO”-ИЙН ЦАР ХҮРЭЭ

Орлогын өсөлтөөр Хятад тэргүүлж, Ази, Номхон далайн орнууд удаалж байна.

“MINISO”-ИЙН ОРЛОГЫН ЗАДАРГААГ БҮСЧЛЭН ХАРУУЛАВ
(2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 30-НЫ БАЙДЛААР, САЯ АМ.ДОЛЛАРААР)

Энэ үзэгдэл Хятадад аль хэдийнэ ажиглагдаад эхэлжээ. “Miniso”-ийн борлуулалт, дэлгүүрийн хөл хөдөлгөөн цар тахлын өмнөх түвшинд бараг хүрсэн аж. Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр дөрөвдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд жижиглэн худалдаа жилийн өмнөхөөс таван хувиар өссөн байна. Харин компанийн зүгээс 2021 оны хоёрдугаар улиралд 2.3 тэрбум юань буюу 355 сая ам.долларын борлуулалт хийнэ гэж таамаглажээ.

Тэрбээр олон улсын зах зээлийг ч мөн адил өөдрөгөөр харж байна. Жижиглэн худалдаа эрхлэх хоосон байгууламж олширч, түрээсийн үнэ буурч байгаа тул компани болон франчайз эзэмшигчид шинэ түрээсийн гэрээ байгуулж, өсөн тэлэхэд тохиромжтой цаг үе ирж байна гэж Гуофу үзэж буй. Арванхоёрдугаар сард “Miniso” зургаан сарын турш үнэлгээ хийснийхээ дараа Исландад анхны дэлгүүрээ нээжээ. Гуофу “Исландад өмнө нь манайх шиг бизнес байгаагүй” хэмээгээд борлуулалтдаа сэтгэл хангалуун байгаагаа нэмж хэлэв.

Шанхай хотын зөвлөх үйлчилгээний компани “Kantar Worldpanel”-ийн захирал Жейсон Ю “Miniso”-д ховор боломжууд байна хэмээн үзэж “Компаниуд эрсдэлд дургүй болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс эмээж байна. Энэ нь арилжааны томоохон байршлуудыг өөрийн болгох боломж юм. Мөн ‘Miniso’-ийн үнийн стратеги санхүүгийн чадамж буурсан хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцнэ” гэв. Хөрөнгө оруулагчид ч өөдрөгөөр харж байна. Аравдугаар сард “Miniso” АНУ-д хувьцаагаа олон нийтэд арилжиж, 608 сая ам.доллар босгосноор зах зээлийн үнэлгээгээ 10 тэрбум ам.долларт хүргэжээ.

Гуофу АНУ, Энэтхэг, Индонез, Латин Америкийн зах зээлд урт хугацааны өсөлтөд онцгой анхаарал хандуулна хэмээн үзэж “Ирээдүйд манай бизнесийн талаас илүү хувийг олон улсын зах зээл эзлэх байх. Өсөлт цар тахлаас хамаарна. Гэхдээ бидэнд тийм ч их хугацаа шаардагдахгүй” гэж ярихдаа тодорхой хугацаа заасангүй.

Бүх дэлгүүрийнхээ зөвхөн 120 салбарыг нь л “Miniso” өөрөө шууд удирддаг. Франчайз эзэмшигчид түрээсийн хөрөнгөө өөрсдөө хариуцдаг ба энэ загварын ачаар компани долоон жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хурдан хугацаанд өргөжин тэлсэн аж. Харин “Miniso” ажилтан сургах, борлуулалтын стратеги зөвлөх, бүтээгдэхүүн ханган нийлүүлэх ажлыг хариуцдаг.

“Miniso” франчайз эзэмшигчдээ дэмжихийн тулд үйл ажиллагаанд нь бусад сүлжээний бизнесүүдээс илүү гүнзгий оролцдог гэв. “Манай франчайз эзэмшигчид мөнгөө дэлгүүр нээхэд зориулдаг. Гэхдээ менежмент, үйл ажиллагааны эрх нь бидэнтэй холбогдоно” гэж тэрбээр тайлбарлав. Франчайз эзэмшигчид хүний нөөц, үл хөдлөх хөрөнгө зэрэгт оруулсан анхны зардлаа 12-15 сарын дотор нөхдөг талаар компанийн мэдээлэлд тусгажээ.

“Miniso”-ийн хамгийн ойрын сорилт цар тахал хэвээр байгаа бөгөөд борлуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Гэхдээ Гуофу дэлхийн өнцөг булан бүрт эдийн засаг бага багаар сэргэж байгааг анзаарч байгаа бөгөөд нэгдүгээр сард Португалд дэлгүүр нээх зэргээр өргөжин тэлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлсээр байна. “Би өөрийгөө түрэмгий хүн гэж боддог. Гэхдээ түрэмгий байдлын цаана бизнестээ итгэх итгэл байдаг” гэж тэрбээр ярив. Хятадад богино хугацаанд бизнесээ өргөжүүлсэн түүнийг “шинэ дэлгүүр нээх донтон” хэмээн хочилдог.

Далайд гарцгүй Хубэй мужийн тариачны отгон хүү болж төрсөн Гуофу Хятадаас гаднах ертөнцийн талаар хүүхэд наснаасаа сонирхдог байв. “Би аавынхаа худалдаж авсан хуанлинуудаас Бээжин, Лос-Анжелес, Нью-Йорк гэх мэт том хотуудын зургийг үздэг байсан. Том болохоороо уулын цаана гарч гадаад ертөнцийг нүдээрээ үзнэ гэж боддог байлаа” гэж тэрбээр дурсав.


“Miniso” дэлхий даяар 4,330 борлуулалтын цэгтэй ба 60 орчим хувь нь Хятадад, үлдсэн нь 80 оронд тархан байршжээ. Бүх салбар дэлгүүр Японы жижиглэнгийн худалдааны “Muji”, “Uniqlo” нарын адил бараа бүтээгдэхүүнийг цэгцтэй өрсөн, цэвэр цэмцгэр орчин бүхий онцлох хэв маягийг бүрдүүлдэг.

Гуофу Жоннанийн Эдийн засаг, хууль зүйн их сургуулийг эдийн засгийн менежментийн чиглэлээр төгсөж, 21 настайдаа ажил хайн Гуандун мужийг зорьжээ. Тэрбээр гурван сарын турш ажил хайсны эцэст орон нутгийн ган хоолойн үйлдвэрт борлуулагчаар оров.

Хожим найзтайгаа ваар худалдаж эхэлсэн боловч бизнесээ хэрхэн удирдах тал дээр туршлага дутжээ. Харин дараа нь гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл худалдаж үзэв. Энэ нь бүх барааг 10 юаниар худалддаг “Aiyaya” дэлгүүрийг нээх эх суурь болжээ. Гуофу ашгаараа дахин хөрөнгө оруулалт хийж, бизнесээ өргөжүүлэв. Гэвч “хэрэглээгээ сайжруулах” хандлага дэлгэрч, худалдан авагчид илүү чанартай бүтээгдэхүүн сонгох болсноор хямд, нэг удаагийн барааны зах зээл хумигдсан байна.

Түүний “Miniso”-ийг үүсгэн байгуулах хүсэл эрмэлзэл 2013 онд Японд хийсэн аяллаас нь эхтэй. “Muji”, “Uniqlo” нарын хэв маяг, барааны чанарыг ажигласан тэрбээр уг загварыг Хятадад нэвтрүүлье гэж боджээ.

Японоос авсан мэдрэмжийг өөрийн дэлгүүрүүддээ шингээхийн тулд тэрбээр Японы загвар зохион бүтээгч Мияке Жуняаг компанидаа нэгтгэв. Ийнхүү 2013 оны сүүлчээр Гуанжоу хотод анхны “Miniso”-ийн дэлгүүр нээгджээ. Гуофу “Aiyaya”-ийн салбаруудыг нэг нэгээр нь хааж, шинэ брэнддээ төвлөрөх болов.

Анхнаасаа л дэлхийн хэмжээний компани байгуулах зорилго тавьсан тэрбээр “Гуанжоугийн амьжиргааны түвшин Сингапур, Малайзаас дутахгүй. Тиймээс хэрэв бизнесээ Гуанжоуд хөгжүүлж чадвал бусад оронд ч боломж бий гэж би үзсэн” гэв. Дараагийн жилүүдэд “Miniso” үйл ажиллагаагаа хүртээмжтэй болгохын тулд франчайзингийн гэрээнүүд байгуулж, ингэхдээ заримтай нь Гуанжоугийн худалдааны байгууллагуудаар дамжуулан танилцжээ. 2014 онд “Miniso” Япон, Сингапур, Малайзад салбараа нээж, улмаар дэлхий даяар тэлсэн юм.

Хонконгийн зөвлөх үйлчилгээний компани “Oliver Wyman”-ийн түнш Педро Еп “Miniso” бараа үйлчилгээндээ тухайн улсын өнгө төрхийг шингээх хэрэгтэй гэж үзэж байна. “‘Minoso’ даяаршлын эхний шатандаа байна. Тэдний өмнө хүлээж буй нэг бэрхшээл бол бүтээгдэхүүнээ тухайн зах зээлд тохируулах. Одоохондоо тэдний нийлүүлдэг бүтээгдэхүүн Хятадад худалддагаас нь ялгагдахгүй байна” гэж тэрбээр тайлбарлав.  Гуофу “Miniso”-ийн бүтээгдэхүүний загварт онцгой ач холбогдол өгдөг. Түүний баг долоо хоног бүр 100 орчим шинэ бүтээгдэхүүн гаргаж, батлуулдаг аж. Тэрбээр дэлгүүрийн бараа, тухайлбал түүний ажлын ширээн дээрх усны савыг зохион бүтээхэд хүртэл гар бие оролцжээ. Тэрчлэн Гуофу худалдан авалтын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг ч анхааралтай ажигладаг аж. Дотор нь ямар тоглоом байгаа нь харагддаггүй “blind box” цуглуулга Хятадад дэлгэрэхэд Гуофу нэг жилийн дотор уран бүтээлчдийг элсүүлж, өөрийн тоглоомын дэлгүүр “Toptoy”-ийг арванхоёрдугаар сард Гуанжоу хотод нээжээ. Тэрбээр компанийнхаа анхны тоглоомын дэлгүүр “Toptoy”-ийг өдгөө хилийн чанадад өргөжүүлэхийг зорьж буй.

Гуофу энэ чиг хандлагыг “уламжлалт тоглоомын хувьсгал” гэж нэрлэж байна. Тэрбээр “Хятад болон дэлхийн улс орнуудад хэрэглээний шинэ хэлбэр хурдацтай хөгжиж байна. Бид үүнд идэвхтэй бэлтгэж байгаа” хэмээн онцлов. Үүнээс гадна компани онлайн болон гадаад дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлсээр байна. Хятадад тэд “Alibaba”-ийн “Tmall” дээр бүтээгдэхүүнээ худалддаг бол олон улсад “Amazon”, “Lazada”, “Shopee”-ээр дамжуулан бизнесээ явуулдаг аж. Цар тахал “Miniso”-ийн дижитал борлуулалтын өсөлтийг идэвхжүүлж байна. Тодруулбал, 2020 оны гуравдугаар улирлын байдлаар нийт борлуулалтын 5 хувийг бүрдүүлсэн нь өмнөх жилийн мөн үеэс 2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Сүжоу хотын “Soochow Securities” компанийн шинжээч Вү Жинкао тус компани чанарыг эрхэмлэдэг ч санхүүдээ хэмнэлттэй ханддаг худалдан авагчдыг онилдог “Walmart”, “Uniqlo” зэрэг компанитай дэлхийн хэмжээнд өрсөлдөж магадгүй хэмээн өгүүлсэн юм. Харин Гуофу энэ талаар “Би одоогоор өрсөлдөгч олж харахгүй байна. Бид ‘Walmart’-аас жижиг, бас харьцангуй залуу хэрэглэгчдийг онилдог. Бид шинэ төрлийн бизнес эрхэлж байна” хэмээлээ.

Юэ Ванг

Related Posts

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга
Амьдралын хэв маяг

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ
Амьдралын хэв маяг

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022
100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх
Амьдралын хэв маяг

100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх

23/06/2022
Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга
Амьдралын хэв маяг

Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга

22/06/2022
Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном
Амьдралын хэв маяг

Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном

17/06/2022
Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв
Амьдралын хэв маяг

Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв

16/06/2022
Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном
Амьдралын хэв маяг

Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном

08/06/2022
Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5
Амьдралын хэв маяг

Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5

25/05/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд
Нийтийн

Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

17/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist