Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

Татьяна болон Владислав Бокальчук нар ОХУ-ын хамгийн чинээлэг гэр бүлийн жагсаалтыг тэргүүллээ

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 1 min read
Татьяна болон Владислав Бокальчук нар ОХУ-ын хамгийн чинээлэг гэр бүлийн жагсаалтыг тэргүүллээ
Share on FacebookShare on Twitter

Forbes найм дахь удаагаа ОХУ-ын хамгийн чинээлэг гэр бүлийн жагсаалтыг олон нийтэд танилцууллаа. Тус жагсаалтыг Wildberries цахим худалдааны дэлгүүрийг үүсгэн байгуулагчид тэргүүлсэн бол удаах байранд Ротенбергийнхэн болоод «Фосагро» холдингийн хамтран эзэмшигч гэр бүл жагсжээ.

ОХУ-ын хамгийн том цахим дэлгүүрийг үүсгэн байгуулагч Татьяна Бокальчук болон Владислав Бокальчук нар анх удаа ОХУ-ын хамгийн чинээлэг 10 гэр бүлийн жагсаалтад орж, тэр бүү хэл тэргүүлэгчээр шалгарсан байна. Хосуудын нийт хөрөнгө 13,1 тэрбум ам. доллараар хэмжигдэж байна.

2019 оны сүүл хүртэл Татьяна Бокальчук нь компанийн цор ганц эзэмшигч байсан бол 2019 оны 12 дугаар сарын 31-ий өдөр өөрийн компанийн 1%-ийг нөхөртөө шилжүүлжээ. Учир нь ОХУ-ын хуулийн дагуу нэг хүний эзэмшил бүхий компани нь өөрийн 100% эзэмшил охин компани нээх, бүртгүүлэх боломжгүй байдаг аж. Дээрх шилжүүлэг нь ёс төдий зүйл бөгөөд цаашид Wildberries –ийн охин компанийг бүртгүүлэх, ирээдүйд бүтэц зохион байгуулалтыг тодорхойлоход шаардлагатай хэмээн Татьяна Бокальчук үзжээ.

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022

Wildberries цахим дэлгүүр нь 2000-аад онд анхны хүүхэд нь мэдндэлсэн цагаас эхэлсэн аж. Өмнө нь хүүхдүүдэд гадаад хэл зааж байсан Татьяна нь хүүхэд төрүүлснийхээ дараагаар Otto & Quelle гэх брэндийн хувцас, гутлыг цахимаар борлуулан эхэлжээ. Тухайн үед түүний нөхөр Владислав нь анхны цахим хуудсыг нь нээн өгч байлаа. Харин 2006 оноос эхлэн тухайн цахим дэлгүүрээр дамжуулан барууны жижиг брэндүүдтэй шууд түншлэн хамтран ажиллах болсон гэдэг. 2008 онд Wildberries.ru нь бүсийн хүргэлтүүдээ 300 рубль-ээр тогтож байсан ч удалгүй хүргэлтээ үнэгүй болгон өөрчилжээ. Харин 2010 онд үйл ажиллагаандаа шинэчлэл хийн бүтээгдэхүүнийг өмсөх, бодитоор үзэх зэрэг боломжуудыг нэмэгдүүлсэн анхны цэгийг байгуулсан байна. Хэрэглэгчдэд энэхүү үйлчилгээ нь ихэд таалагдсан тул хоёр жилийн дотор улс даяар ижил төстэй 134 цэгийг бий болгожээ.

2012 онд Wildberries.ru нь зуун мянга гаруй төрлийн барааг цахимаар худалдаалдаг хамгийн их үйлчлүүлэгчтэй цахим дэлгүүр болсон бол 2016 онд 45,6 тэрбум рублийн эргэлттэй ОХУ-ын хамгийн том цахим дэлгүүрээр нэрлэгдсэн аж. Харин энэхүү компанийн үүсгэн байгуулагч Татьяна Бокальчук 2018 онд хамгийн баян оросуудын жагсаалтад багтжээ. Тухайн үед Forbes түүнийг 600 сая ам. долларын хөрөнгөтэй хэмээн мэдүүлж байсан бол ердөө жилийн дараа Wildberries компани нь ганц эвэрт хэмээх хочийг авч, харин Татьяна 1,2 тэрбум ам. долларын хөрөнгөтэйгөөр ОХУ-ын хамгийн баян эмэгтэйгээр шалгарсан байна.

Sanchir Otgon

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022
Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд
Тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат
Тэрбумтнууд

Азийн казиногийн магнат

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022
Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал
Тэрбумтнууд

Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал

27/06/2022
Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд
Тэрбумтнууд

Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд

27/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани
Бизнес

Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

21/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist