Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Лидерүүд

Цахим худалдааны соёлыг түгээгч

by Purevjargal Altansukh
1 year ago
Reading Time: 1 min read
Share on FacebookShare on Twitter

Хиймэл оюун ухаанд суурилсан Монголын анхны онлайн худалдаа, маркетингийн цогц систем бүхий Shoppy.mn платформын хамтран үүсгэн байгуулагч Ц.Мэндбаяртай ярилцлаа. Тэрбээр технологид суурилсан бизнес загваруудаа олон улсын зах зээлд гарган амжилт олно хэмээн итгэж байна.

“Би багийнхантайгаа зориудаар хүнд нөхцөл байдал руу орж үздэг. Ингэж байж баг сайн нэгдэж, нэгнээ ойлгон илүү амжилттай ажилладаг” хэмээн өгүүлэх Ц.Мэндбаяр “2020 оны арваннэгдүгээр сард цар тахлыг дотооддоо алдаж, хөл хорих үеэр манай үйл ажиллагаа доголдсон. Тухайн үед утас, сошиал сувгуудад сөрөг сэтгэгдэл, бухимдал орж ирж байсан. Бид үйл ажиллагаагаа зогсоох уу, цааш үргэлжлүүлэх үү гэж хүртэл бодсон. Зогсооход амар, гэхдээ бид цаашид зөв голдирлоор ажиллаж чадвал өөр олон компанийг орлоготой байлгаж чадах учраас алдаагаа нээлттэйгээр хүлээн зөвшөөрөөд уучлалт хүссэн. Хамгийн гайхалтай нь яг маргаашаас нь манайд хандсан сөрөг сэтгэгдлүүд 80 хувиар багассан” гэв. Хөл хорионы үеэр бараа татан авалт, хүргэлтээ хийж чадахгүй болсон ч асуудлыг хурдан шийдвэрлэсний дүнд тус компани 2020 оны сүүлийн хоёр сард өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 400 хувийн өсөлттэй ажиллажээ. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар борлуулалт өмнөх жилийн мөн үеэс 300 хувиар өссөн байна.

Олон улсын зах зээлд цахим худалдаа цар тахал дэгдэж эхлэхийн өмнөх үеэс 50 орчим хувиар өсөж, өдгөө дэлхийн хүн амын 30 орчим хувь нь онлайнаар идэвхтэй худалдаа хийж байна. Дэлхийн цахим худалдааны зах зээлийг Хятад, Америк, Их Британи тэргүүлдэг. Америкийн цахим худалдааны зах зээл 2021 онд 843 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Гэсэн ч энэ нь Хятадын зах зээлийн гуравны нэгд ч хүрэхгүй үзүүлэлт юм. Харин компаниар нь харвал Amazon, Walmart, Ebay, Alibaba, Target зэрэг онлайн худалдааны сайтууд энэ зах зээлд тэргүүлж буй. Дэлхий даяар цар тахал дэгдэж хөл хорио эхлэх үеэр Amazon тээвэрлэлт, бараа материалын асуудлаас үл хамааран зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа улам бататгаж чадсан. 2020 онд жилийн орлого нь өмнөх оноос 100 тэрбум гаруй ам.доллараар нэмэгдэж 386 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн компанийн цэвэр ашгийг 2019 онтой харьцуулахад 84 хувиар нэмэгдсэн байна. Харин Ebay.com сайтыг давж цахим худалдааны хоёр дахь том тоглогч болсон Walmart-ийн орлого 2020 онд 35 тэрбум ам.долларт хүрэв. Түүхэндээ анх удаа цахим худалдааны зах зээлийн эхний аравт багтсан Target.com 2020 онд 13 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь 2019 оныхоос 104 хувиар өссөн үзүүлэлт байв.

RELATED STORIES

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022

2020 онд борлуулалтын орлого нь 4.2 их наяд ам.долларт хүрч өссөн дэлхийн цахим худалдааны зах зээл 2021 онд 4.8 их наяд ам.доллар, 2022 онд 5.4 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Цар тахал гарсны дараа Америкийн хэрэглэгчдийн 79 хувь нь онлайн дэлгүүрт хандсан гэх PwC Global байгууллагын судалгаа байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 86 хувь нь цар тахлын дараа ч онлайн дэлгүүрээс үргэлжлүүлэн худалдан авалт хийнэ хэмээн хариулснаас харахад онлайн худалдааны салбарт нэгэнт тогтсон соёл цаашид хэвээр үргэлжлэх нь

Цахим шилжилт, технологийн дэвшил, хиймэл оюун ухаан зэрэг хол сонсогддог байсан зүйлс бидний өдөр тутмын хэрэглээ болж эхэллээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө онлайн худалдааны платформ үүсгэн байгуулж, брэнд бараа, бүтээгдэхүүн худалдана гэх Ц.Мэндбаяр болоод түүний хамтрагчдын төлөвлөгөөг хүмүүс төдийлөн ойшоохгүй байв. Тухайн үед дотоодын зах зээлд энэ тухай ойлголт хэвшээгүй, хэрэглэгчдийн хувьд онлайн худалдаа бус уламжлалт худалдан авалтыг илүүд үзэх хандлага хэвээр байв. Харин өдгөө тус платформоор дамжуулж 1,000 гаруй дэлгүүр бараа бүтээгдэхүүнээ худалдаалж, нэг сард 750 мянга гаруй хүн тогтмол зочилж, худалдан авалт хийдэг Монголын онлайн худалдааны хамгийн том платформ болжээ. “Бид интернэт худалдааны платформыг хөгжүүлээд тэр нь зах зээлд амжилттай байршсан гэхээс илүү интернэт худалдааны соёлыг Монголд түгээсэн гэдгээрээ бахархдаг” гэж Shoppy.mn платформын үүсгэн байгуулагч Ц.Мэндбаяр хэлж байна.

Shoppy.mn нь AWS (Amazon Web Service), IBM Watson, Digital Ocean, Segment зэрэг дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын шийдлүүдийг хослуулан ашиглаж, Amazon, eBay, Taobao, Facebook зэрэг платформуудтай бүрэн интеграци хийсэн Монголын цорын ганц цахим худалдаа, маркетингийн платформ юм. Монголын цахим худалдааны экосистемийн суурийг тавилцаж буй тус компани өдгөө Amazon, Google зэрэг томоохон тоглогчдын зарчмаар интернэт хэрэглэгчийг бүртгэх, дагах  системийг нэвтрүүлэн хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгчийн зан төлөвийг судлах дараагийн шатны хөгжүүлэлтийг хийж байна. “Бизнесийн өсөлтийг хадгалах гол түлхүүр нь хэрэглэгчээ ойлгох, идэвхтэй маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийн худалдан авагчдыг өөрийн хэрэглэгч болгон өөрчлөхөд чиглэдэг. Энэ бүх арга хэрэгслийг туршихдаа технологийн оновчтой шийдлийг ашиглахгүйгээр зорьсондоо хүрэх боломжгүй. Би өнөөдөр 100 хүнд ямар нэгэн бараа зарах биш харин 5,000 харилцагч байгууллагатайгаа хэрхэн илүү олон жил хамт хөгжих, өсөхөд анхаарах нь чухал” хэмээн Ц.Мэндбаяр хэлэв.

Ирэх жилүүдэд хэрэглэгч худалдан авалт хийхдээ илүү аюулгүй, найдвартай, тухтай, хурдтай тээвэрлэлт бүхий төлбөрийн хялбар аргыг ашигласан онлайн үйлчилгээг илүүд үзэх нь тодорхой байна. Ирээдүйд технологийн тусламжтай борлуулалтыг өсгөх, брэндийг хөгжүүлэх гол арга нь personalization буюу хувь хүн бүрт чиглэсэн үйлчилгээ байхаар байна. Төрсөн он, сар, хүйс, амьдралын хэв маяг зэргээсээ шалтгаалан худалдан авагч бүр өөр. Shoppy.mn ч хиймэл оюун ухаан, big data зэрэг технологийн тусламжтай худалдаа, борлуулалт, маркетингийн шинэ арга хэлбэрээр хэрэглэгчийн худалдан авахыг хүсдэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн бүрт тохирсон төлбөрийн нөхцөлийн хамтаар санал болгох шийдлийг хөгжүүлж буй аж. 2018 онд Худалдаа, хөгжлийн банктай хамтран Монголын анхны цахим лизингийн үйлчилгээг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн ба Ц.Мэндбаяр энэ тухай “Энэ төрлийн хөгжүүлэлтүүдийг хийснээр бид зөвхөн Монголд бус дэлхийд гарч өрсөлдөх боломжтой болно гэж харж байна. Технологийн тусламжтайгаар дэлхийн худалдааны ертөнц рүү маш хурдтай орох боломжтой байна” хэмээв. Түүнчлэн тэд хэрэглэгчийн худалдан авахыг хүссэн бараа Монголд байхгүй бол гаднын өөр худалдааны сайт, дэлгүүрээс Shoppy.mn платформоор дамжуулан захиалах боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж буй.

Shoppy.mn платформын тусламжтайгаар үндэсний брэндүүдийг гадаад зах зээлд гаргах, дотоодын дэд бүтцийг дэлхийн худалдааны сүлжээтэй холбох нь тэдний ойрын хугацааны томоохон зорилго аж. Тус компани нь цахим худалдааны үндсэн үйл ажиллагаанаас гадна технологийн платформ түрээсийн үйлчилгээг мөн нэвтрүүлсэн. Энэ нь тэдний хөгжүүлсэн системийг ашиглаад өөр компаниуд цахим худалдаа хийх боломжтой болсон гэсэн үг. Одоо дотоодын 100 орчим компани тус компанийн технологийг ашиглаж буй. Тэрбээр “Технологийг бүтээх өртөг нь маш өндөр. Нэгэнт бид өндөр үнэ, цаг хугацаа, мэдлэг зарцуулан ажиллаж байгаа учраас өөрсдийн босгосон амжилттай технологио өөр компаниудад санал болгон ажиллаж байна” гэлээ.

Мөн тэд өөрсдийн хөгжүүлж буй Cody технологийн компанийн үйл ажиллагаагаар дамжуулж Европын холбоо, Өмнөд Солонгосын компаниудтай хамтран үндэсний брэндүүдийг экспортод гаргах платформ хөгжүүлж буйгаа дуулгалаа. Ийн Монголын зах зээлд цахим худалдааг хөгжүүлэхээс гадна онлайн горимд шилжиж амжаагүй бусад салбарыг цахимжуулах, өөрсдийн технологио дэлхийн зах зээлд нийлүүлэх,  зорилготой ажиллаж буй Shoppy компани загварын салбарт дурлагсад, зохион бүтээгчид, онцгой сонирхол, хэрэглээ бүхий хэрэглэгчдэдээ зориулан ShoppyLux цахим худалдааны тусгай платформыг мөн зах зээлд нэвтрүүлээд удаагүй байна. “Дэлхийн шилдэг дизайнеруудын бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулах эрхийг авах нь хялбар ажил биш. Тиймээс бид энэхүү платформоо гаднын брэндүүдийг оруулж ирж буй бизнес эрхлэгч, тэднээс дутахааргүй брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дотоодын компаниудаа дэмжих зорилготой хөгжүүлсэн” хэмээн Ц.Мэндбаяр хэллээ. Түүнчлэн цахим худалдааг дотоодын зах зээлд олон улсын жишгээр хийж болдог гэдгийг баталсан тус багийнхан өдгөө өөрсдийн туршлагадаа үндэслэн Төв Азийн крипто зах зээлд өрсөлдөхөөр 30 сая ам.долларын сангаар даатгагдсан Coinhub биржээ нээхээр зэхэж байна. Олон улс руу бүтээгдэхүүн экспортолно гэдгийг нүүрс, алт, зэс, ноолуур зэрэг бүтээгдэхүүнээр ойлгодог байсан бол технологид суурилсан бизнесүүд экспортод бодит нөлөө үзүүлэх боломжтойг Shoppy.mn батлан харуулахыг зорьсон нь энэ аж.

Purevjargal Altansukh

Related Posts

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Томоор зураглагч
Лидерүүд

Томоор зураглагч

17/06/2022
Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч
Лидерүүд

Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч

16/06/2022
Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана
Лидерүүд

Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана

13/06/2022
“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”
Лидерүүд

“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”

06/06/2022
“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц
Лидерүүд

“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц

03/06/2022
Том төслүүдийн том шийдэл
Лидерүүд

Том төслүүдийн том шийдэл

02/06/2022
Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч
Лидерүүд

Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч

31/05/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist