
Испанийн Канарын арлуудын автономит нийгэмлэгт харьяалагддаг ЛА ПАЛМА арал дээрх галт уул дэлбэрч, үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү үнс, лаав цацагджээ. Уг галт уул нь 1971 оноос хойш тогтвортой байсан бөгөөд үүний хажууханд нь Кумбрэ Виэжа /Cumbre Vieja/ үндэсний цэцэрлэгт хүрээлэн байрладаг аж.
Өнгөрсөн долоо хоногт уг газарт дэлбэрэлт болох магадлалтай мэдээллийн дагуу ойролцоох оршин суугчдыг нүүлгээд байсан юм.
Канарын арлын Ерөнхийлөгч Ангел Виктор хэлэхдээ, одоогоор ямар ч хүн бэртэж гэмтээгүй болохыг мэдэгджээ.