Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулинд 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гарагуудад “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тусгасан байдаг.
Энэ хүрээнд өнөөдөр /2021.09.17/ 30 дахь “Номын баяр’-аа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувьд “Өдөр бүр уншъя’ уриан дор байгуулагдаж байгаа бөгөөд Д.Сүхбаатарын талбайд 19-нийг хүртэл үргэлжлэх юм.

Уг өдөрлөг нь эх хэл, түүх соёлоо үлдээн хамгаалах, нийгмийн соён гэгээрлийн сайн сайхны төлөө иргэд хүүхэд залуусыг номтой нөхөрлөх хандлагыг сэргээх чухал ач холбогдолтой юм.

