Монгол Улсын Засгийн газар Харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” болох зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд уг салбарын хамгийн том үзэсгэлэн болох ‘ICT EXPO’ арга хэмжээ нь энэ жил “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж, өнөөдрөөс Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж эхэллээ.
17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээ нь 3 өдрийн турш нийгмийн бүхий л салбарыг хамарсан олон улсын, дотоодын шилдэг зочид, төлөөлөгчдийг нэгтгэсэн хэлэлцүүлэг, бусад арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд хүссэн хүн бүхэн ирж технологийн дэвшилтэй танилцаж, өөрийн биеэр турших боломжтой юм.

Мөн энэ үеэр Сингапур улсад LAN-аар зохион байгуулагдах Global Esports Games 2021 тэмцээнд Street Fighter V, eFootball, DOTA2 төрлөөр Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөө тэмцээнүүд явагдах юм.
Арга хэмжээний хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах зургаас авна уу
2021 оны 09 дүгээр сарын 17 /нэг дэх өдөр/

2021 оны 09 дүгээр сарын 18 /хоёр дахь өдөр/

2021 оны 09 дүгээр сарын 19 /гурав дахь өдөр/
