БНАСАУ-ын цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсноос шалтгаалж, Солонгосын хойгт зэвсэглэлээр хөөцөлдөх нөхцөл эрчимжиж, өчигдөр Хойд болон Өмнөд Солонгос улс өөр хоорондоо хэдхэн цагийн зайтай хоёр баллистик пуужин хөөргөж туршив.

Энэ нь сүүлийн 6 сарын хугацаанд хийсэн анхны туршилт болж буй бөгөөд НҮБ-ээс Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэмээн үзэж байна.
Энэ үеэр Хятад, Өмнөд Солонгос Улсууд Хойд Солонгосын цөмийн асуудлыг хэлэлцэж байсан бөгөөд үүнээс хэдхэн цагийн дараа Өмнөд Солонгос SLBM анхны пуужингаа амжилттай туршив. Ингэснээр Өмнөд Солонгос ийм зэвсгээр байлдааны ажиллагаа гүйцэтгэх чадалтай дэлхийн долоо дахь улсын тоонд орж байна.
Уг туршилтыг ажиглаж байсан Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин ‘Хойд Солонгосоос ирэх өдөөн хатгалгын эсрэг хангалттай хариу арга хэмжээнүүдийг авна’ гэж хэлээд, Хойд Солонгосын тэгш бус хүчийн эсрэг олон улсын нийгэмлэгүүдийг хамтдаа зогсохыг уриалав.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын мэдээлснээр Хойд Солонгосын хоёр пуужин далайд унахаасаа өмнө хамгийн ихдээ 60 км өндөрт 800 орчим км зайнд туссан байна.
Эх сурвалж: ВВС
https://www.bbc.com/news/world-asia-58554326