Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар АУКУС нэртэй шинэ түншлэлийн гэрээ эхлүүлж буйгаа мэдэгдсэн юм. Энэхүү гэрээ нь хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, зэвсэгт техникийн үйлдвэрлэлийн салбарыг хамарч байна.
Уг мэдэгдэлдээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “АУКУС нэр бүхий шинэ санаачлагын хүрээнд бид Австрали улсын зэвсэгт хүчнийг цөмийн зэвсэг тээвэрлэх шумбагч хөлөг онгоцтой болоход бүх талаараа дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал үүсч, бид нэгдсэн үнэт зүйл, ашиг сонирхлоо хамгаалах юм” гэдгийг онцлов.
Тодруулбал, Хятад улс Энэтхэг- Номхон далайн бүс нутагт хүчирхэгжин цэрэгжиж байгаад, гурван улс санаа зовниж, Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилгоор гурван улс нэгдэж байгаа аж.
Энэхүү гэрээний хүрээнд нэн тэргүүнд АНУ, Их Британийн тал Австрали улсын зэвсэгт хүчнийг цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадал бүхий шумбагч хөлөг онгоцтой болгох зорилт тавьж байна.
Дашрамд дурдахад, 2016 онд Франц улс Австрали Улсын зэвсэгт хүчинд 12 шумбагч хөлөг онгоц нийлүүлэх 50 тэрбум ам.долларын санхүүжилттэй гэрээ хийгдээд байсан боловч Канберрагийн төслөөс улбаалан түр гацаад байсан юм. Уг гэрээ нь Австрали улсын батлан хамгаалах салбарт хийгдээд байсан хамгийн том гэрээ байсан ч “АКСУС” хамтын түншлэлийн хүрээнд ийнхүү цуцлагдаж байна.
Эх сурвалж: BBC
https://www.bbc.com/news/world-58564837