
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарын зөвлөлдөх уулзалт боллоо.
Энэ үеэр Засгийн газар шинээр Эдийн засгийн хөгжлийн, худалдааны яамыг 2022 оны төсвийн жил дээр байгуулахаар төлөвлөж байгаа талаар танилцууллаа. Уг яам нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй байдлаар хүргэх зорилго бүхий үйл ажиллагаатай байх юм. Шинээр байгуулах яамны хуулийн төслийг ирэх намрын чуулгаар хэлэлцэх аж.