
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарын зөвлөлдөх уулзалт боллоо.
Энэ үеэр Монголын эмнэлзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо”-ны гүйцэтгэх захирал И.Балжинням, “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй оношилгоо, эмчилгээний удирдамжууд өдөр бүр шинэчлэгдэж буйтай холбоотой өнгөрсөн долоо хоногт цар тахлын эмчилгээнд хэрэглэгдэж байсан “Арбидол” эмийг эмчилгээний стандартаас хассан байна. Уг эмийг нөөцийг бүрдүүлэхэд 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулаад байсан ба гэнэтийн шийдвэрээс үүдэн эмийн нөөц нь үнэгүйдэхэд хүрээд байна” гэв.