
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарын зөвлөлдөх уулзалт боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн мөнгийг бэлэн байдлаар олгох нь хүүхэддээ бүрэн хүрч чадалгүй өнгөрөх нь олонтаа. Иймд ирээдүй хойч үедээ бодитой хөрөнгө оруулалт хийх үүднээс бэлнээр бус, тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу нь шилжүүлдэг болох боломжийн талаар Засгийн газар судлаж байгаа бөгөөд бид үр хойчдоо өртэй биш, өвтэй ирээдүйтэй болох бодлогыг баримтална. Ингэснээр тухайн хүүхэд 18 нас хүрэхдээ 15-20 сая төгрөгний хадгаламжтай байх боломжтой. Цаашлаад хуримтлалтай нэгдсэн сангийн төлөвлөрлийн суурийг тавих эхлэл болно гэж үзэж байна” гэв.