Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Нийтийн

П.Батсайхан: Төр засгийн алсын хараа, манлайллаас хамаарч, нийгэм, эдийн засгийн байдал тогтворжино

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 2 mins read
П.Батсайхан:  Төр засгийн алсын хараа, манлайллаас хамаарч, нийгэм, эдийн засгийн байдал тогтворжино
Share on FacebookShare on Twitter
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Өнөөдөр /2021.09.13/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарын зөвлөлдөх уулзалт болж өнгөрлөө.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох яам, агентлагийн дарга, бизнес эрхлэгчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид оролцлоо.

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт

Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Цар тахал үргэлжилсэн амаргүй цаг үе энэхүү зөвлөлдөх уулзалт болж байна. Дэлхий дээр 255 орны 219 сая гаруй хүн ковид цар тахлын халдвар авч, 4,5 сая хүн нас бараад байна. Манай улсын хувьд, 232 мянга гаруй иргэд цар тахалд өртөж, өнөөдрийн байдлаар 963 хүн нас бараад байна. Аюул цар тахлын улмаас амь насаа алдсан ард иргэдийнхээ араас харамсан гашуудаж байна. Тэдний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна” гэв.

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Төр засгаас энэхүү аймшигт цар тахлаас иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж ирсэнг дурдаад, цар тахалтай холбоотой хэд хэдэн тоо баримтыг танилцууллаа.

Статистик тоо баримт: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр манай улсад хийгдэж буй дархлаажуулалтын ажил харьцангуй хурдтай явагдаж байгаа бөгөөд дэлхийн дундажтай харьцуулахад, ойролцоогоор 6 сараас түрүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн амын 65 хувь нь 2 дугаар тунгийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас эхний 10-т жагсаж байна. Мөн иргэдийг 3 дугаар тунд хамруулах бүрэн хамруулах ажлыг өнгөрсөн 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн ба одоогоор 199 мянган иргэд хамрагдаад байна.

Үүний дараа, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Эрсдэл, сорилт нүүрлэсэн амаргүй цаг үеийг дэлхий нийт туулж байна. Дэлхийн улс орнууд, тэр дундаа Монгол Улс цар тахлын аюулаас сэрэмжлэн хамгаалах зорилгоор зайлшгүй авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсээр ирсэн билээ. Гэвч тээвэр логистикийн сүлжээ гацаах, экспорт, импортыг хумигдах, үйлдвэр, бизнесийг саатах эрсдэл арилсангүй, байсаар байна. Иймд энэ оны долдугаар сард УИХ дээр Ажлын хэсгүүдийг байгуулан, гадаад, дотоодын нөхцөл байлаа зөв оношилж, цаашид хэрэгжүүлэх алсын хараа, чиг замаа зөв гаргахаар ажиллаж байна” гэв.

Статистик тоо баримт: Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5,3 хувиар агшсан нь 90-ээд оны оноос хойш тохиолдсон 2 дахь тохиолдол юм.

50 их наяадаар эргэлдэж буй эдийн засгаа тэлэх шаардлагатай. Цар тахлын үеэр энэ тоо 38 их наяд төгрөг хүртэл болж буурсан. Үүний 10 их наяд нь улсын төсөв юм. Үүнийг хэмнэхийн тулд төр, хувийн хэвшлийн НЭГ ЗҮГТ харсан бодлого маш чухал гэдгийг онцолж байлаа.  

Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ цар тахлын эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Уг бодлого нь улс төрийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг сайжруулах, төсвийг шинэчлэх зорилготой юм.

Статистик тоо баримт: 2021 оны 09 дүгээр сарын байдлаар зэсийн үнэ 2 дахин, нүүрсний үнэ 2 дахин, төмрийн хүдрийн үнэ 50 хувиар, газрын тосны үнэ 10,5 хувиар, алтны үнэ 19 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Урсгал дансны алдагдал нийт гадаад өр төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нөлөө үзүүлж байна. 2020 оны байдлаар 16,4 тэрбум ам.долларын зээл, 4,6 тэрбум ам.долларын багцын хөрөнгө оруулалт, 11,4 тэрбум ам.долларын компани хоорондын зээллэг, 12, 8 тэрбум ам. долларын хувьцаат хөрөнгө оруулалтын үлдэгдэл байна.

Нийгмийн халамжийн сангийн зардлын өсөлт 2021 онд нийт улсын төсвийн 30 хувь буюу 2997,7 тэрбум төгрөг болж өсөж, нийт хүн амын 80 хувийг эзэлж байна.

Монгол Улс эдийн засгаа эрчимтэй сэргээхээр “10 их наяадын хөтөлбөр” хэрэгжүүлсэн бөгөөд цаашид ийм төрлийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Мөн энэ үеэр Монголын томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөл үг хэлсэнг онцолъё. Үүнд,

“Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан:

Цар тахлын дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талаас тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг болон иргэдийн амьдрал доройтсон гэж хуваагдах болно.

Энэ сорилтыг даван туулах үүрэг, даалгавар бидний үеийхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайлагчаас шууд шалтгаалдаг. Нийгэм, эдийн засгийн эгзэгтэй байгаа энэ үед тэсэж үлдэх нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна.

“Эм Си Эс”группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал:

Бидний дунд бизнес эрхлээд 20,30 жил болж байгаа хүн олон бий. Ерөнхий сайд хэлэхдээ экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийлсэн. Нэг санал хэлэхэд, зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байж, төмрийн хүдрийн экспорт нэмэгдэнэ. Мөн нүүрсний үнэ зах зээлийн оргил үе дээрээ байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын логистикийг нэн даруй шийдэж байж, экпорт нэмэгдэх боломжтой.

Sanchir Otgon

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ
Шуурхай мэдээ

Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

23/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist