Цар тахлын нөлөөгөөр хүмүүсийн хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах, төлбөр тооцоо хийх арга барил өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Nubank”-ийн үүсгэн байгуулагч Дэвид Велес тэрбумтнуудын эгнээнд элслээ. Covid-ийн үед финтек салбараас төрсөн бусад найман онцлох тэрбумтантай танилцъя.

“Afterpay”
Виктор ЖейкобсонKlarna • $2.7 тэрбум
Себастьян Семятковски
Klarna • $2.2 тэрбум
Швед гаралтай Жейкобсон, Семятковски нар 2005 онд Стокхольм хотод “Klarna” компанийг үүсгэн байгуулж, кредит картын оронд бага хэмжээтэй зээл хялбархан олгох үйлчилгээ буюу “одоо худалдаж аваад дараа нь төлдөг” финтек загварыг хамгийн анх санаачилжээ. Цар тахлын улмаас хувийн өмчит “Klarna” компанийн үнэлгээ зургаан сарын дотор гурав дахин өсөж, гуравдугаар сарын байдлаар 31 тэрбум ам.долларт хүрсэн байв. Гүйцэтгэх захирал Семятковски “Klarna” –ийн 8 хувь, үүсгэн байгуулагч Жейкобсон үйл ажиллагаанд оролцогчгүй ч 10 хувийг эзэмшдэг.
Макс ЛевчинAffirm • $2.2 тэрбум
Левчин Украинаас АНУ-д цагаачилж ирснээс хойш найман жилийн дараа 1999 онд “PayPal”-ийг үүсгэн байгуулжээ. Хожим тэрбээр хэвлэл, мэдээлэл хуваалцах стартап, үр тогтоох чадвар хянагч аппликейшн бүтээсэн боловч цар тахал болон унадаг дугуйн брэнд “Peleton”-ийг санхүүжүүлсэн “Affirm” финтекийнхээ ачаар тэрбумтан болжээ. “Affirm” нэгдүгээр сард IPO хийсэн эхний өдрөө хувьцааных ханш хоёр дахин өсөж, зах зээлийн үнэлгээ нь 20 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна.
Ник Молнар
Afterpay • $1.8 тэрбум
Энтони Эйзен
Afterpay • $1.8 тэрбум
2014 онд тухайн үед 24 настай байсан Молнар Австралийн Сидней хотод эцэг, эхтэйгээ амьдарч, “eBay” дээр үнэт эдлэл зардаг байхдаа хөрш айлын, хөрөнгө оруулалтын банкир асан Энтони Эйзентэй хамтран “Afterpay”-г үүсгэн байгуулжээ. Өдгөө тэд 22 тэрбум ам.долларын үнэлгээтэй, АНУ-д 16 сая гаруй үйлчлүүлэгчтэй, нээлттэй хувьцаат “Afterpay” компанийн хамтарсан гүйцэтгэх захирлууд юм.
Крис Бритт
Chime • $1.3 тэрбум
“Visa” болон урьдчилсан төлбөрт карт гаргагч “Green Dot”-д ажлын туршлага хуримтлуулсан Бритт АНУ-ын дунд орлоготой иргэдэд дижитал банкны төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Chime”-ийг үүсгэн байгуулжээ. Цар тахлын нөлөөгөөр компанийн үнэлгээ 14.5 тэрбум ам.долларт хүрээд байна.
Влад Тенев
Robinhood • $1 тэрбум
Байжу Бхатт
Robinhood • $1 тэрбум
Covid-ийн хямралын эхээр хөрөнгийн зах зээл ганхаж, хөрөнгө оруулалтын программ “Robinhood”-ийн үйл ажиллагаа суларсны улмаас үйлчлүүлэгчид хэдэн өдрийн турш арилжаа хийх боломжгүй болжээ. Харин 2020 онд олон сая шинэ үйлчлүүлэгч халамжийн мөнгөө хувьцаа, криптовалютад хөрвүүлснээр компанийн үйл ажиллагаа цэцэглэн хөгжив. Нэг, хоёрдугаар сард өрнөсөн “GameStop”-ийн бүтэлгүйтэл “Robinhood”-ийн бэлэн мөнгийг шавхаж, 3.4 тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай болгосон билээ. Өдгөө хоёр тэрбумтан нэгэн цагт өөрсдийнхөө босголцож байсан өндөр ашигтай хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж хайж байна.