
Залуучуудын байнгын хэрэглээ болсон нийгмийн сүлжээний “Tik Tok” платформ нь цахим худалдааны “Shopify” платформтой хамтарч “Tik Tok Shopping” цахим худалдааны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Тодруулбал, “Shopify” платформын бизнес эрхлэгчид “Tik Tok For Business” хаягаар өөрсдийн профайл дээрээ “дэлгүүр” гэсэн шинэ цэсийг нэмснээр бараа бүтээгдэхүүнээ шууд худалдаалах боломжтой. Энэхүү шинэ хамтын түншлэл нь контент бүтээгч, бизнес эрхлэгчдэд видеон дээрээ бараа, бүтээгдэхүүнийнхээ холбоосыг тэмдэглэж, шинэ төрлийн бизнес эрхлэх арга замыг бий болгох юм. Шинэхэн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахаас өмнө АНУ, Их Британи, Канад зэрэг улсын “Shopify” хэрэглэгчдийн дунд туршилтын хугацаагаар хэрэгжүүлэхээр болжээ.