
Олон улсын бизнесийн Форбес сэтгүүлийг Монголд албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргаж буй “Таймс Медиа Корпорейшн” компани Худалдаа хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэн, эдийн засгийн шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Худалдаа, хөгжлийн банк нь өөрсдийн үнэ цэнтэй харилцагчдад Форбес сэтгүүлийн сар бүрийн дугаарыг биечлэн хүргүүлэх юм.
Forbes Mongolia сэтгүүл нь Монголд тогтвортой үйл ажиллагаагаа явуулж эхлээд 9 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд уншигчдадаа олон улсын санхүү, эдийн засгийн мэдээллүүд болоод Бизнес манлайлагчдын байр суурь, туршлагуудаас тогтмол хуваалцсаар ирсэн билээ.