Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг

100 ДИЖИТАЛ ОД

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 23 mins read
100 ДИЖИТАЛ ОД

NEW YORK, NEW YORK - FEBRUARY 21: K-pop boy band BTS visit the SiriusXM Studios on February 21, 2020 in New York City. (Photo by Cindy Ord/Getty Images for SiriusXM)

Share on FacebookShare on Twitter

Нийгмийн сүлжээн дэх Ази, Номхон далайн бүсийн хамгийн нөлөө бүхий алдартнууд

“Forbes Asia” сэтгүүл дижитал ертөнцөд тэргүүлж буй буй Ази, Номхон далайн бүсийн шилдэг дуучин, хамтлаг, тайз, дэлгэцийн оддыг тодруулах зорилгоор “100 дижитал од” жагсаалтыг анх удаа бэлтгэн гаргалаа. Тэд нийгмийн сүлжээнд дэх хүчирхэг байр сууриараа олон сая үнэнч дагагчдыг цуглуулснаар тайз, дэлгэцээр ч цахим ертөнцөд ч алдар нэрээ цуурайтуулж байна. Бүс нутгийн дийлэнх хэсэг нь гэр гэртээ тусгаарлагдаж, харилцаа холбоо, энтертайнмент хэрэгцээгээ дэлгэцээс авч буй онцгой цаг үед энэхүү жагсаалт танилцуулагдаж буйгаараа онцлог юм. Биет үйл ажиллагаа цуцлагдсан ч нийгмийн сүлжээгээр фенүүдтэйгээ холбогдож, мэдлэг олгох, эерэг хандлагыг түгээх замаар идэвх зүтгэлтэй байгаа алдартнуудыг онцгойлон үзсэн болно. Тэдний ихэнх нь өөрсдийн нөлөөллөө ашиглан тусламж шаардлагатай нөхцөл байдал, ялангуяа Covid-19-тэй тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна.

BTS
Хамтлаг: Өмнөд Солонгос

“Instagram” дээр 33 сая гаруй дагагчтай, долоон гишүүнтэй энэхүү хамтлаг бол дэлхийн хамгийн алдартай хамтлагуудын нэг юм. 2020 онд “BTS” “Forbes”-ийн “100 Алдартан” жагсаалтын 47 дугаарт 50 сая ам.ам.долларын орлоготойгоор шалгарч байв. 2019 онд “BTS” аялан тоглолтуудаараа нийт 170 сая ам.ам.долларын орлого олж, Америкийн “Metallica”-аас бусад бүх хамтлагуудын амжилтыг эвдсэн байна. Тус хамтлаг 2020 оны эхээр “Billboard”-ийн шилдэг 200 цомгийн жагсаалтыг дөрвөн удаа тэргүүлжээ. Энэ амжилтыг зөвхөн “Beatles” хамтлаг л 1968 онд илүү хурдан хугацаанд үзүүлсэн юм. Аравдугаар сард “BTS”-ийн хоёр дуу “Billboard”-ийн “Hot 100” жагсаалтад тэргүүн байруудыг эзэлж, 2009 оны “Black Eyed Peas” хамтлагийн амжилтыг эвджээ. Тус хамтлагийн “Dynamite” дуу “YouTube”-ийн түүхэнд байршуулснаасаа хойш 24 цагийн дотор 100 сая гаруй үзэгч цуглуулсан анхны видео болсон юм.

ANGELABABY • Нас : 31

Жүжигчин, загвар өмсөгч  • Хонконг

Angelababy буюу Анжела Юнг “Weibo” дээр 100 сая гаруй дагагчтай. 2020 онд Angelababy “Weibo”-ийн “Goddess of the Year” цолыг хүртэж, “Adidas”, “Dior”, “UGG”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тэрчлэн тус оны хоёрдугаар сард тэрбээр Covid-19-тэй тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж буй хүмүүс зориулж, бусад гурван дуучны хамт “With You by My Side” дууг гаргасан байна. 

КЖ АПА • Нас: 23    

Жүжигчин, дуучин • Шинэ Зеланд

19 сая орчим дагагчтай, жүжигчин Кенити Ж.Ф.Апа “Instagram” дээр хоёр жилийн турш хамгийн олон дагагчтай алдартанд тооцогдож байв. Түүний тоглосон Covid-23 хэмээх вирусын тухай “Songbird” кино удахгүй нээлтээ хийх аж. 2019 онд Кенети амьтдыг аврах зорилгоор “Bumble” танилцах аппликейшнтэй хамтарч санхүүжилт босгожээ.

ARASHI  

Хамтлаг • Япон

“Arashi”-ийн “5x20 All the Best!!” дуу 2019 онд 3.3 сая хувь борлогдож, дэлхийн шилдэг борлуулалттай цомог болж байв. Өнгөрсөн есдүгээр сард тус хамтлаг "Whenever You Call" анхны англи дуугаа гаргасан бөгөөд уг дууны зохиолч, продюсерээр Бруно Марс ажиллажээ.  2019 оны есдүгээр сард “Instagram”-д элснээсээ хойш ганцхан жилийн дотор 4.2 сая дагагчтай болсон “Arashi” хамтлаг энэ жилээс эхлэн тодорхойгүй хугацаагаар завсарлага авахаар болжээ.

АТИФ АСЛАМ • Нас: 37

Жүжигчин, дуучин • Пакистан

Цар тахлын үеэр хүмүүст итгэл найдвар төрүүлэхийн төлөө Аллахын 99 нэрийг дурддаг, түүний "Asma-ul-Husna" дуу тавдугаар сард “YouTube” дээр цацагдсанаасаа хойш 22 сая гаруй үзэлттэй болжээ. Аслам “Facebook”-ийн 20 сая дагагчдаа коронавирусын тархалтыг зогсоохын тулд гэр гэртээ байхыг уриалдаг.

BLACKPINK

Хамтлаг • Өмнөд солонгос

“Blackpink”-ийн гишүүд болох Лиза (23 нас), Женни (24 нас), Розэ (23 нас), Жисо (25 нас) бол “Instagram” дээр хамгийн их дагагчтай Өмнөд Солонгосын одууд юм. 42 сая гаруй дагагчтай Лиза “Celine” брэндийг олон улсад төлөөлдөг бол Женни “Chanel”, Жисо “Dior, Розэ “Saint Laurent”-ийн нүүр царай болдог. Аравдугаар сард “Blackpink” “Billboard”-ийн шилдэг 100 уран бүтээлчийн жагсаалтыг тэргүүлсэн анхны охидын хамтлаг болжээ.

АМИТАБХ БАЧЧАН • Нас: 78 

Жүжигчин • Энэтхэг

200 гаруй кинонд тоглосон ахмад жүжигчин Баччан 2020 оны тавдугаар сард Covid-19-тэй тэмцэх ажилд 7 сая ам.ам.доллар босгох ажилд нийгмийн сүлжээний 105 сая дагагчаа уриалжээ. Амьдралынхаа ихэнх хугацаанд улс төрийн сонгуульт алба хашсан түүний тухай 11 гаруй намтарчилсан ном бий.
Жэй Чоу • Нас: 41
Жүжигчин, дуучин • Тайван

Мандопопын хаан гэгддэг Чоу бол 6 сая гаруй дагагчтай, “Instagram” дээрх хамгийн олон дагагчтай Тайванийн уран бүтээлч юм. Тэрбээр “MTV Asia Awards”-аас хоёр, Тайванийн “Golden Melody”-аас 15 удаа шагнал хүртсэн хамгийн олон шагналтай дуучин билээ. Өнгөрсөн жил Чоу “Netflix” дээр “J-Style Trip” аяллын шоугаа гаргаж эхэлсэн бол зургадугаар сард гаргасан “Mojito” сингл нь стриминг үйлчилгээний “QQ Music” платформыг ачааллаа дийлэхгүй доголдоход хүргэжээ. 2020 оны нэгдүгээр сард Чоу эхнэрийн хамт Вухань хотын эмнэлгийн ажилчдад зориулж, 3 сая юань буюу 455,000 ам.ам.доллар хандивласан байна. Тэрбээр мөн “Tudor” бугуйн цагны брэндийн олон улсын элч юм.

БЕЙ СУЗИ • НАС: 26

Жүжигчин • Өмнөд Солонгос

13.5 сая дагагчтай Бэй Су Жи буюу Бэй бол дижитал од “IU”-ийн дараа ордог “Instagram”-ийн хамгийн алдартай Солонгос жүжигчин юм. Телевизийн зар сурталчилгаагаар ихэвчлэн гардаг тэрбээр арванхоёрдугаар сард “Ashfall” хит кинонд тоглосон ба “Dior”, “Guess”, “Lancôme” брэндүүдтэй хамтран ажилладаг. 

КАТРИН БЕРНАРДО • НАС: 24

Жүжигчин • ФИЛИППИН

Бернардо Филиппинийн хамгийн өндөр орлоготой хоёр кино 2018 оны “The Hows Of Us”, 2019 оны “Hello, Love, Goodbye”-д тоглож, 20 сая орчим ам.ам.долларын орлого олжээ. Сүүлийн киноны дүрээрээ тэрбээр Манилад болсон “Box Office Entertainment Awards” ёслолоос Оны шилдэг эмэгтэй жүжигчин, Онцгой од шагналыг хүртсэн байна. 

АЛИА БХАТТ • НАС: 27

Жүжигчин • Энэтхэг

Болливудын гэр бүлээс гаралтай Бхатт 24 кинонд тоглосон, Энэтхэгийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг юм. Нийгмийн сүлжээн дээр 74 сая дагагчтай Английн иргэн тэрбээр “Coca-Cola”, “Garnier”, “UberEats” зэрэг 18 брэндтэй хамтран ажилладаг ба байгаль орчин, ан амьтныг хамгаалахад чиглэсэн вэбсайт “Coexist”-ийг ажиллуулдаг.

ИСОН ЧАН • НАС: 46

Дуучин • ХОНКОНГ

Чан 2017 онд гаргасан “C'mon In” цомгоороо 2018 онд Тайванийн “Golden Meloday Awards” ёслолоос шилдэг эрэгтэй дуучин (Мандарин), оны шилдэг цомог шагналуудыг хүртжээ. Өнгөрсөн жил тэрбээр Covid-19-той тэмцэж буй хүмүүст зориулан жагсаалтын гишүүн Жолин Цайтай хамтран дуу гаргасан бол дөрөвдүгээр сард эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон ДЭМБ-ын үйл ажиллагааг дэмжих зорилготой “One World: Together At Home” нэвтрүүлэгт оролцсон аж. 

ЧИ ПУ • НАС: 27

Жүжигчин, загвар өмсөгч, продюсер, дуучин, хөтлөгч • ВЬЕТНАМ

Нийгмийн сүлжээнд 19 сая гаруй дагагчтай Чи буюу Нгуен Тхю Чи бол Вьетнамын хамгийн алдартай эмэгтэй оддын нэг юм. Загвар өмсөгчөөс жүжигчин, дуучин болсон түүний “Anh oi o lai” дууны клип “YouTube” дээр 92 сая гаруй үзэлттэй. 2020 онд тэрбээр улсынхаа “Covid-19”-тэй тэмцэх ажилд 50,000 ам.доллар ам.хандивлажээ. 

КИМ ЧИУ • НАС: 30

Жүжигчин, дуучин • ФИЛИППИН

Чиу тавдугаар сард гаргасан “The Classroom Song” дууныхаа клипэнд нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан шууд дамжуулалтын бичлэгээс оруулжээ. Уг дууны амьд тоглолт “YouTube” дээр 9 сая гаруй үзэлттэй байна. Үүний дараа Чиу цар тахалтай тэмцэхэд зориулж хөрөнгө босгох зорилгоор “The Classroom Song” брэндийн футболк гаргажээ.

ЭНН КЕРТИС • НАС: 35

Жүжигчин, телевизийн хөтлөгч • ФИЛИППИН

Кертис 2019 оны хит “The Mall”, “The Merrier” кинонд жагсаалтын гишүүн Вайс Гандатай, хамтран тоглож, Филиппинийн “Movie Press Club Star Awards” наадмаас шилдэг эмэгтэй телевизийн хөтлөгчийн шагнал хүртжээ. Филиппинийн хамгийн алдартай “Instagram” хөтлөгч тэрбээр 16 сая орчим дагагчтай бөгөөд “Jollibee”, “Louis Vuitton”, “Pantene” брэндүүдтэй хамтран ажилладаг.

ДИЛРАБА ДИЛМУРАТ НАС: 28

Жүжигчин, загвар өмсөгч, дуучин • ХЯТАД

Шинжанд төрсөн Дилмуратын тоглосон телевизийн алдартай цувралууд олон байдаг бөгөөд “Eternal Love of Dream” кино нь 2020 оны нэгдүгээр сард нээлтээ хийснээс хойш цахим орчинд 100 сая гаруй үзэлттэй байна. “Weibo” дээр 70 сая дагагчтай тэрбээр “Audi”, “Louis Vuitton”, “Mikimoto”, “Saint Laurent” нартай хамтран ажилладаг.

МАДУРИ ДИКСИТ

Жүжигчин • Энэтхэг

Диксит өнгөрсөн дөрөвдүгээр сард хөл хорионд орсон фэнүүддээ зориулж, цахим орчинд бүжгийн сургалт явуулсан бөгөөд 2013 онд бүжгийн хичээл заадаг төлбөрт аппликейшнийг нөхрийнхөө хамт гаргажээ. Тэрбээр “Kalank” кинонд бүтээсэн дүрээрээ 2020 онд Энэтхэгийн “Filmfare Awards” наадмын Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин шагналд нэр дэвшиж байв. 
ЖАКЛИН ФЕРНАНДЕС • Нас: 35
Жүжигчин • Шри Ланка

Шри Ланкийн мисс асан Фернандес өдгөө Болливудын од болж, хамгийн сүүлд “Netflix”-ийн “Mrs. Serial Killer” цуврал кинонд тогложээ. “Instagram” дээр 46 сая гаруй дагагчтай түүний оролцсон, “Pepsi”, “Pizza Hut”-ийн хамтарсан бүтээгдэхүүний сурталчилгааг 3 сая удаа үзсэн байна.

EXO

ӨМНӨД СОЛОНГОС

“Exo” хамтлагийн гишүүд 28 настай Бэкхён, 28 настай Чанёол, 26 настай Сэхүн нар “Instagram” дахь Солонгосын хамгийн олон дагагчтай 10 алдартны тоонд багтдаг. Хамтлагийн зургаа дахь цомогт багтсан “Obsession” дуу 2019 онд “Billboard” дахь K-поп урсгалын шилдэг 25 дууны жагсаалтыг тэргүүлжээ.

ВАЙС ГАНДА • НАС: 44

Комедиан, телевизийн хөтлөгч ФИЛИППИН

Жагсаалтын гишүүн Энн Кертистэй 2019 оны хит “The Mall”, “Merrier” кинонд хамтран тоглосон Ганда 2019 оны Филиппинийн “Movie Press Club Star Awards” наадмаар телевизийн шилдэг эрэгтэй хөтлөгчөөр шалгарчээ. Филиппинийн хамгийн алдартай эрчүүдийн нэг тэрбээр “Facebook” дээр 17 сая дагагчтай. 

G.E.M. НАС: 29

Дуучин ХОНК КОНГ

G.E.M.-ийн хамгийн сүүлийн цомог “City Zoo” 2020 онд Тайванийн “Golden Melody Awards” наадмын шүүгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн бөгөөд шилдэг мандарин цомог, шилдэг мандарин эмэгтэй дуучны шагналд нэр дэвшиж байв. Глория Танг Цз-Кеи буюу G.E.M. “Weibo” дээр 35 сая дагагчтай бөгөөд “Cartier”, “Dior” брэндүүдтэй хамтран ажилладаг.

САРА ЖЕРОНИМО • НАС: 32

Жүжигчин, дуучин • ФИЛИППИН

Жеронимо 2018 оны хит “Miss Granny” кинонд тоглож, 2019 оны Филиппинийн “Movie Press Club Star Awards” наадмаар Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ (жагсаалтын гишүүн Кэтрин Бернардо хамт). 2020 оны гуравдугаар сард тэрбээр Covid-19 –тэй тэмцэх ажилд 5 сая ам.ам.доллар босгосон концертод оролцохдоо нөхөр Маттео Гуйдичеллитэйгээ хамтран дуулжээ.

Акшай Кумар • НАС: 53

Жүжигчин • Энэтхэг

Болливудын хамгийн өндөр орлоготой жүжигчин, Энэтхэгийн хамгийн олон дагагчтай оддын нэг Кумар “Facebook”, “Instagram”, “Twitter” дээр 131 сая дагагчтай. Тэрбээр 2019 оны түүхэн тулаант кино “Kesari”-д дайчны дүрд тоглож, 2020 онд Энэтхэгийн “Filmfare Awards” наадамд Шилдэг эрэгтэй жүжигчнээр нэр дэвшжээ. Тэрчлэн Кумар 2019 оны Энэтхэгийн хамгийн өндөр орлоготой арван кинонд багтсан “Mission Mangal”, “Good Newwz” кинонд тоглож байв. Филантропист хүний хувьд тэрбээр тавдугаар сард “Facebook Live” дээр хийсэн "I For India" хандив цуглуулах концертод оролцож, тус улсын Covid-19-тэй тэмцэх ажилд 4 сая ам.доллар хандивласан байна. Тус арга хэмжээ “GiveIndia”-ийн Covid-19 санд зориулж нийт 520 сая рупи (7 сая ам.доллар) хуримтлуулжээ.


Шрея Гхошал • НАС: 36

Дуучин • Энэтхэг

2020 оны Энэтхэгийн “Mirchi Music Awards” наадмаас Шилдэг эмэгтэй дуучны шагнал хүртсэн түүний “Apni Maati” дуу наймдугаар сард анх “YouTube” дээр тавигдсанаас хойш 1.5 сая гаруй үзэлттэй болжээ. Есдүгээр сард Гхошал цар тахалд өртсөн Энэтхэгийн уран бүтээлчдийг дэмжих виртуал тоглолтод оролцон “Instagram” дээр сурталчилж, 95,000 лайк авсан байна. 
 

Крис Хемсворт • НАС: 37

Жүжигчин • АВСТРАЛИ

Хемсвортын 2020 онд тоглосон “Extraction” олон ангит кино “Netflix”-ийн хамгийн их үзэлттэй анхны кино болжээ. 2020 оны нэгдүгээр сард тэрбээр Австралийн түймрийн голомтыг дарахад зориулан нэг сая австрали доллар (705,000 ам.доллар) хандивлаж буйгаа “Instagram” дээрээ хуваалцаж, 45 сая дагагчдаа уриалсан юм. Тэрбээр 2022 онд нээлтээ хийх “Thor: Love and Thunder” кинонд тоглох аж.

ДАВИКА ХОРНЕ • НАС: 28

Жүжигчин • ТАЙЛАНД

Бельги, Тайландын эрлийз Май Давика “My Ambulance” олон ангит киногоороо Тайландын “Nataraja Awards”-ийн Шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшжээ. 12 сая дагагчтай тэрбээр Тайландын хамгийн алдартай “Instagram” хөтлөгч Аум Пачрапагийн дараа хоёрдугаарт ордог ба “Gucci”, “L’Oreal” брэндтэй хамтран ажилладаг.

ХУА ЧЕНЮ • НАС: 30

дуучин • ХЯТАД

Хуагийн хамгийн сүүлд гаргасан “New World” цомог 2020 оны эхэнд гарснаасаа хойш 15 сая гаруй ам.долларын ашиг олжээ. Түүний “Weibo” дээрх дагагчдын тоо 40 саяар хэмжигддэг ба “Gentle Monster”, “Helena Rubenstein”, “Volvo” зэрэг брэндүүдийг сурталчилсан постууд нь олон сая удаа хуваалцан байдаг.

ХЮНА • НАС: 28

Дуучин • ӨМНӨД СОЛОНГОС

“Instagram” дээр 15 сая дагагчтай Ким Хюн-А буюу HyunA бүх цаг үеийн хамгийн их үзэгчтэй видеонуудын нэг болох PSY-ийн “Gangnam Style” клипэнд хамтран тоглосноороо алдартай. Тэрбээр 2018 оноос хойш PSY-ийн “P Nation” дуу хөгжмийн компанид харьяалагдаж байна.

IU • НАС: 27

Дуучин, жүжигчин • ӨМНӨД СОЛОНГОС

16 сая гаруй дагагчтай Ли Жи-юн буюу IU бол “Instagram”-ийн хамгийн олон дагагчтай Солонгосын дуучин юм. Түүний “BTS”-ийн Сугатай хамтарсан “Eight” дуу тавдугаар сард “Billboard”-ийн Дэлхийн дижитал дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “YouTube” дээр 100 сая үзэлттэй болжээ.

Хью Жэкман • НАС: 52

Жүжигчин • АВСТРАЛИ

16 жилийн турш “X-Men” цувралд “Wolverine”-ийн дүрийг бүтээсэн Жекман бол супер баатрын дүрийг хамгийн удаан бүтээсэн жүжигчин юм. “Facebook” дээр 23 сая дагагчтай тэрбээр “Laughing Man Coffee”-ийг хамтран байгуулж, орлогоосоо дотоодын фермерүүдийн нийгэмлэгт хандивладаг.
 

Жи Чанг Вүк • НАС: 33

Жүжигчин • ӨМНӨД СОЛОНГОС

Жи 2019 онд Солонгосын “Asia Artist Awards” наадмаас Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг од (жүжигчин) -ын шагнал хүртжээ. Нийгмийн сүлжээн дээр 177 сая дагагчтай Жи өнгөрсөн жил Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгт хандив олгожээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Instagram” дээрх кампанит ажил нь 1.6 сая лайк авсан байна.




Кристал Жүнг • НАС: 26

Жүжигчин, дуучин • ӨМНӨД СОЛОНГОС

К-поп хамтлаг “f(x)”-д арав гаруй жил дуулсан Америк гаралтай Кристал Сү Жүнг өдгөө Солонгосын “Search” цуврал кинонд тоглож байна. “Instagram”, “Weibo” дээр 12 сая дагагчтай Жүнг “Audi Korea” брэндийн элчээр ажилладаг.

Неха Каккар • НАС: 32

Жүжигчин, дуучин • Энэтхэг

Каккар өнгөрсөн аравдугаар сард жүжигчин Рохан Прит Сингхтэй хуримлахдаа “Instagram”-аар дамжуулан хуримын даашинз бэлэглэсэн дизайнертаа талархал илэрхийлж, 49 сая гаруй дагагчдаасаа 4 сая гаруй лайк авсан юм. Түүний оролцсон “Tissot”-ийн сурталчилгааг 2.5 сая удаа үзсэн үзжээ. Тэрбээр 2020 онд Энэтхэгийн “Mirchi Music Awards” наадмаас Олны таашаал хүртсэн шилдэг дууны шагнал хүртсэн байна.


ШАХИД КАПУР • НАС: 39

Жүжигчин • Энэтхэг

Болливудын жүжигчдийн хүү Капур 2019 онд ашиг, орлогоороо хоёрдугаарт бичигдсэн “Kabir Singh” кинонд тоглосон билээ. Тэрбээр тухайн жилдээ Шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн бол 2020 онд Энэтхэгийн “Screen Awards” наадмаас Энтертайнмент салбарын шилдэг төлөөлөгчийн шагнал хүртжээ. Нийгмийн сүлжээнд 67 сая гаруй дагагчтай Капур “Colgate”, “Fanta” брэндүүдтэй хамтардаг.

ЭЙМАН ХАН • НАС: 21

Жүжигчин • ПАКИСТАН

8 сая орчим дагагчтай Хан бол “Instagram” дээр хамгийн олон дагагчтай Пакистаны алдартан юм. Тэрбээр өөрийн ихэр Миналтай хамт “Aiman ​​Minal Closet” хувцасны вебсайт ажиллуулдаг ба уг брэнд “Instagram” дээр 249,000 дагагчтай. Хан 2019 онд Пакистаны “Hum Awards” наадамд шилдэг эмэгтэй жүжигчнээр нэр дэвшиж, “Ishq Tamasha and Baandi” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцжээ.

МАХИРА ХАН • НАС: 35

Жүжигчин • ПАКИСТАН

Пакистаны “Superstar” мюзиклийн од тэрбээр энэ жил Пакистаны хамгийн өндөр өртөгтэй кино "The Legend of Maula Jatt" цувралаар эргэх ирэх аж. Хан “Instagram” дээрх 7 сая, “Facebook” дээрх 4 сая гаруй дагагчдаа түшиглэн сэтгэцийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хөхний хорт хавдрын талаарх мэдээ, мэдээллийг түгээдэг.



Анжел Локсин НАС: 35
Жүжигчин • ФИЛИППИН

19 сая гаруй дагагчтай Локсин “Facebook” дээрх Филиппинийн хамгийн алдартай жүжигчин Мариан Ривера-Дантесийн дараа хоёрдугаарт бичигддэг. Тэрбээр Филиппинийн 2019 оны хит цуврал “General’s Daughter” кинонд тоглож, 2019 оны Филиппинийн “Movie Press Club Star Awards” наадмаас Телевизийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Локсин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд 15 сая орчим песо (310,000 ам.доллар) -ийг төрөл бүрийн зорилгоор хандивлаж, 2019 оны “Forbes”-ийн “Сайн үйлсийн эзэд” жагсаалтад багтаж байв. Саяхан Локсин цах тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилчдад зориулж эмнэлгийн зориулалттай 246 майхан худалдаж авах санаачилгад оролцож, 11.3 сая песо цуглуулжээ.

ШАХ РУХ ХАН • НАС: 55

Жүжигчин • Энэтхэг

Энэтхэгийн хамгийн алдартай жүжигчдийн нэг Хан амьдралынхаа турш нийт 80 орчим кинонд дүр бүтээжээ. Тэрбээр 2018 онд хамгийн сүүлийн удаа кинонд тоглосон ч өдгөө уран сайхны болон баримтат кинонд дуу оруулж, нийгмийн сүлжээнд 106 сая дагагчтай болжээ. 2018 онд Дэлхийн эдийн засгийн форумаас түүний эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалж буй үйлст нь талархал илэрхийлсэн байна.

Синта Лаура Кил • НАС: 27

Жүжигчин, дуучин • ИНДОНЕЗ

Килийн 2019 онд гаргасан “Vida”, “Caliente” гэх хоёр дууг “YouTube” дээр 5 сая орчим удаа үзжээ. Герман, Индонез гаралтай жүжигчин 2019 онд Индонезийн хоёр аймшгийн кинонд тоглосон байна. “Instagram” дээр 8 сая орчим дагагчтай Кил “Bulgari”, “Oppo”, “Uniqlo” зэрэг брэндүүтэй хамтран ажилладаг.

КИМ СО-ХЮН • НАС: 21

Жүжигчин • ӨМНӨД СОЛОНГОС

Ким хүүхэд байхдаа "The Tale of Nokdu", "Netflix's Love Alarm" зэрэг цуврал кинонд тоглож байв. Нийгмийн сүлжээнд 11.5 сая дагалдагчтай тэрбээр олон брэндтэй хамтран ажилладаг. 2020 оны дөрөвдүгээр сард “Samsung” Кимийн дуу хоолойг ухаалаг гар утасны дуут туслах “Bixby”-дээ ашиглажээ.

КУН • НАС: 22

Жүжигчин, дуучин • ХЯТАД

Дуучин Цай Шүкүний хамгийн сүүлийн цомог “Young” нэг долоо хоногийн дотор 110,000 хувь борлогдож, 2020 оны хоёрдугаар сард стриминг үйлчилгээний платформ “QQ Music”-ийн хамгийн өндөр борлуулалттай цомгоор шалгарчээ. “Weibo” дээр 34 сая орчим дагагчтай Цай “Givenchy”, “Prada” брэндийн Хятад дахь элч юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэрбээр Вуханийн Covid-19-тэй тэмцэхэд ажиллагаанд 90,000 ам.доллар хандивлажээ.

КЭТРИН ЛЭНГФОРД • НАС: 24

Жүжигчин • АВСТРАЛИ

“Instagram” дээр 18 сая дагагчтай Лэнгфорд “L’Oréal”-тай хамтран ажилладаг. Түүний зургадугаар сард хийсэн ЛГБТ, хар арьст хүмүүсийг дэмжсэн бичлэгүүд олон сая үзэлттэй болжээ. Лэнгфорд “Netflix”-ийн “13 Reasons Why” цуврал кинонд анх тоглосноосоо хойш гурван ч кинонд дүр бүтээжээ. Үүнд 2019 оны “Golden Globe” наадмын шагналд нэр дэвшсэн “Knives Out” кино багтана.

ЛИ ДОН-Вүк • НАС: 39

Жүжигчин • ӨМНӨД СОЛОНГОС

Олон кинонд дүр бүтээсэн Ли одоогоор “Tale of the Nine-Tailed” кинон дээр ажиллаж байна. 2019 онд тэрбээр өөрийн ток-шоу "Wook Talk”-ийг эхлүүлжээ. “Instagram”, “Weibo” дээр 11 сая гаруй дагагчтай Ли 2018 онд Пёнчангийн олимп, Паралимпийн хүндэт элчин сайдаар сонгогдож байв.

ЛИ МИН-ХО • НАС: 33

Жүжигчин • ӨМНӨД СОЛОНГОС

Солонгосын шилдэг жүжигчдийн нэг тэрбээр өнгөрсөн жил Солонгосын "The King: Eternal Monarch" цуврал кинонд тогложээ. Тэрбээр саяхан “Lazada” брэндийн анхны бүс нутгийн төлөөлөгч болсон аж. Түүний 2014 онд байгуулсан, сайн үйлсийн зориулалттай “Promiz” вебсайтад нийгмийн сүлжээн дэх 70 сая гаруй дагалдагчид нь хувь нэмрээ оруулдаг. 2020 оны гуравдугаар сард тэрбээр цар тахалтай холбоотой найман үйл ажиллагаанд 252,000 ам.доллар хандивлажээ.

Ли Сүнг-Кюн • НАС: 30

Жүжигчин • ӨМНӨД СОЛОНГОС

2019 оны Солонгосын гэмт хэрэг, инээдмийн “Miss and Mrs.Cops" кино, "Dr.Romantic 2” хит цуврал киноны од тэрбээр нийгмийн сүлжээнд 14 сая дагагчтай. “Laneige” брэндийн элч, “Daniel Wellington” бугуйн цагны брэндтэй хамтран ажилладаг түүний “Instagram” дээрх пост 5 сая гаруй үзэлттэй байдаг.








Сай Сай Кхам Ленг • НАС: 41

Жүжигчин, дуучин • МЬЯНМАР

“Facebook” дээр хамгийн олон буюу 9 сая гаруй дагагчтай Мьянмарын од тэрбээр 2020 онд Covid-19-тэй тэмцэх болон дотоодын кино, хөгжмийн салбарыг дэмжих зорилгоор “Uab” банктай хамтран “SaiSai Pay” аппликейшнийг танилцуулжээ.

ЛИ ШИАН • НАС:29

Жүжигчин • ХЯТАД

Ли 2019 онд Хятадын телевизийн “Go Go Squid” инээдмийн кино, “Sword Dynasty” цуврал кинонд тоглож од болох эхлэлээ тавьжээ. 2019 оны “Baidu”-ийн хамгийн их хайлттай арван алдартны нэг тэрбээр “Weibo” дээр 22 сая гаруй дагагчтай. Ли “Tencent”-ийн “Honor of Kings” гар утасны тоглоомын элчээр ажилладаг.

ЖЖ Лин • НАС: 39

Дуучин • СИНГАПУР

Уэйн Лим Жун Жи 2020 оны аравдугаар сард 14 дэх цомог “Drifter • Like You Do”-ийг танилцуулахдаа “YouTube” сувгаараа шууд тоглолт хийжээ. Тайванийн “Golden Melody” наадмаас гурван удаагийн шагнал хүртсэн тэрбээр “Weibo” дээр 54 сая гаруй дагагчтай ба “Facebook” хуудас нь 3 сая лайктай буюу Сингапурын хамгийн олон дагагчтай алдартан юм.

ЛУ ХАН • НАС: 30

Дуучин, жүжигчин • ХЯТАД

“Exo” хамтлагийн хуучин гишүүн тэрбээр “Sisyphus” цуврал киногоороо алдаршжээ. “Weibo” дээр 60 сая гаруй дагалдагчтай Лу есдүгээр сард “Gucci”-ийн Хятад дахь брэндийн элчээр томилогдсон байна.




Марио МАУРЕР • НАС: 32

Жүжигчин • ТАЙЛАНД

Маурер Тайландын “The Pharmacist Of Chaloang” цуврал кинонд тоглосон дүрээрээ 2020 оны хоёрдугаар сард Тайландын “TV Gold Awards” наадмын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ. Герман, Тайланд гаралтай, “Facebook” дээр 11 сая дагагчтай тэрбээр хандивын сангууд болон “King Power” зэрэг ивээн тэтгэгчидтэй хамтран ажилладаг.

MAYDAY хамтлаг • ТАЙВАН

Таван хүний ​​бүрэлдэхүүнтэй тус хамтлаг бол бүс нутгийнхаа хамгийн алдартай хамтлагуудын нэг юм. 4 сая орчим дагагчтай гоцлол дуучин Ашин Тайванийн хамгийн их лайктай “Facebook” хуудсыг эзэмшдэг. Тайванийн “Golden Melody” наадмаас 4 удаа шагнал хүртсэн тус хамтлагийн 2020 оны тавдугаар сард “YouTube” дээр хийсэн онлайн тоглолтыг 42 сая удаа үзсэн байна.

КИКО МИЗУХАРА • НАС: 30

Жүжигчин, загвар өмсөгч • ЯПОН

Одри Кико Даниэл буюу Мизухара 2019 онд Японы “The Good Wife”, “Netflix”-ийн “Queer Eye” телевизийн драманд тоглосо: Бид Японд байна! 2018 онд тэрбээр “Coach”, “Dior” брэндийн элч болжээ. 6 сая орчим дагагчтай Мизухара бол “Instagram” дахь Японы хамгийн алдартай одуудын нэг юм.



ПОРИ МОНИ • НАС: 28

Жүжигчин • БАНГЛАДЕШ

“Facebook” дээр 10 сая гаруй дагагчтай Шамсуннахар Смрити буюу Мони “Amar Prem Amar Priya” киноны дүрээрээ 2019 оны “CJFB Performance Awards” наадмаас Шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Тэрбээр одоогоор Бангладешийн тусгаар тогтнолын төлөөх дайны тухай кинонд тоглож байгаа ба “Bishwoshundori” кино нь цар тахлын улмаас хойшлогджээ.

НАМ ЖУ-ХЬЮК • НАС: 26

Жүжигчин • ӨМНӨД СОЛОНГОС

Тус улсын хамгийн өндөр үнэлгээтэй олон ангит киноны нэг “The Light in Your Eyes” –ийн од Нам 2019 оны дөрөвдүгээр сард “Dior Men”-ийн анхны Солонгос дахь элч болжээ. “Instagram” дээр 13 сая дагагчтай тэрбээр 2020 онд Covid-19-той тэмцэж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулж 45,000 ам.доллар хандивласан байна.

Нилофа • НАС: 31

Жүжигчин, телевизийн хөтлөгч • МАЛАЙЗ

“Forbes”-ийн “30 хүртэлх 30” жагсаалтын Ази тивийн төгсөгчид Нилофа буюу Нур Нилофа Мохд Нур бол “Instagram” дээр хамгийн олон дагагчтай Малайзын алдартан юм. 2020 оны аравдугаар сард тэрбээр никаб өмсөх болсноо мэдэгдэж, 8 сая дагагчдаасаа эерэг сэтгэгдэл авчээ. Тэрбээр 2014 онд “Naelofar” хувцасны брэндийг үүсгэсэн юм.

Агнез Мо НАС: 34

Дуучин • ИНДОНЕЗ

Агнез Мо буюу Агнес Моника Мулжото 28 жилийн турш Стив Аоки, Крис Браун, Тимбалэнд зэрэг АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Нийгмийн сүлжээнд 47 сая дагагчтай Мо хар тамхи, хүний ​​наймааны эсрэг кампанит ажил явуулдаг ба тавдугаар сард “United Way Worldwide”-ийн Covid-19-тай тэмцэх ажилд зориулж 100,000 гаруй ам.доллар босгосон хандивын тоглолтод оролцсон байна. 2020 оны Индонезийн “Billboard Music Awards” наадмаас Нийгмийн шилдэг уран бүтээлчийн шагнал авахдаа тэрбээр "Илүү сайн хүн байхын төлөө нийгмийн сүлжээг ашиглацгаая” хэмээн уриалсан юм. Мо өөрийн хувцасны брэндийн төлбөрт аппликейшнтэй бөгөөд Индонезид “Vivo” гар утас, “Lazada” брэндийг төлөөлдөг.

Аум Патчрапа НАС: 41

Жүжигчин • ТАЙЛАНД

Тайландын “From Enemy To The Heart” киноны од Патчарапа Чайчуа буюу Аум бол 12 сая дагагчтай, Тайландын хамгийн алдартай “Instagram”-ийн од юм. Тэрбээр 2017 оны Тайландын хамгийн өндөр үнэлгээтэй кино “A Lady's Flames”-ийн дүрээрээ Тайландын “Nataraja Awards” наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн юм. Аум нийгмийн сүлжээн дэх нэр хүндээ ашиглан хөхний хорт хавдрын эсрэг “Queen Sirikit Centre” гэх мэт хандивын сангуудыг дэмжин ажилладаг ба “Instagram” дээр “Furla”, Тайландын “Chame” зэрэг брэндүүдийг сурталчилдаг



Донг Нхи • НАС: 32

Дуучин • ВЬЕТНАМ

Вьетнамчуудын хамгийн хайртай алдартнуудын нэг Нхи “Instagram” дээр 2.3 сая, “Facebook” дээр 8.4 сая, “TikTok” дээр 858.000 дагагчтай. 2007 онд “Vietnam Idol” тэмцээний шалгаруулалтаас хасагдсаныхаа дараа Май Хонг Нок буюу Нхи нийгмийн сүлжээний платформууд дээр дуунуудаа оруулдаг байсан ба улмаар найз залуу буюу одоогийн нөхөр, менежер Онг Цао Тангтай танилцсанаар од болох замналдаа оржээ.

Сити Нурхализа • НАС: 41

Дуучин • МАЛАЙЗ

2020 оны эхээр дуучин Сити Covid-19-д нэрвэгдсэн зоогийн газруудыг дэмжих зорилгоор хоолных нь үнэлгээг 8 сая дагагчтай “Instagram” дээрээ байрлуулж байв. Долдугаар сард тэрбээр 18 дахь бие даасан цомог “ManifestaSITI 2020”-г гаргасан ба өдгөө 2009 онд эхлүүлсэн гоо сайхны брэнд “SimplySiti”-ийг ажиллуулж буй.

Пак Шин-Хе • НАС: 30

Жүжигчин • ӨМНӨД СОЛОНГОС

Олон ангит кино, телевизийн шоу нэвтрүүлгийн од Пак 2020 оны есдүгээр сард 35 улсад “Netflix”-ийг тэргүүлсэн “Alive” кинонд тоглосон ба тус кинон дээр түүний түрхсэн уруулын будгийн борлуулалт эрс нэмэгдэж байв. “Instagram” дээр 11 сая дагагчтай тэрбээр “Bruno Magli”, “Swarovski”, “Visa” зэрэг олон компанитай хамтран ажилладаг.



Эдди Пэн • НАС: 38

Жүжигчин • ТАЙВАН

“Weibo”дээр 33 сая, “Instagram” дээр 5 сая гаруй дагагчтай Пэн бол Мандарин хэл дээрх кино урлагийн салбарт хамгийн сайн танигдсан жүжигчдийн нэг юм. 2018 онд “Hidden Man" киноны гол дүрд тоглосон тэрбээр “LVMH”-ийн эрэгтэй хувцасны “Berluti” брэндийн олон улсын элч юм.

Раиса • НАС: 30

Дуучин, ая зохиогч • Индонез

2020 оны зургадугаар сард Жакарта хотод төлөвлөгдөж байсан Раиса Андрианагийн тоглолт 14 цагийн дотор 10,000 тасалбар борлогдсон боловч цар тахлын улмаас цуцлагджээ. Нийгмийн сүлжээнд 40 сая дагагчтай Раисагийн "Bahasa Kalbu" дууны клип наймдугаар сард цацагдсанаасаа хойш “YouTube” дээр 9.5 сая, “Spotify” дээр 9 сая үзэлттэй болжээ.

RED VELVET Band • ӨМНӨД СОЛОНГОС

Тус хамтлагийн 2019 оны сүүлээр гаргасан "Psycho" дуу “YouTube” дээр 200 сая гаруй үзэлттэй бөгөөд хамтлагийн гишүүд 2020 онд “MTV Video Music Awards” наадмаас шилдэг K-поп клипний шагналд нэр дэвшжээ.  Айрин, Сыльги нарын долдугаар сард хамтран гаргасан "Monster" дууг “YouTube” дээр 70 сая удаа үзсэн байна.


МАРИАН РИВЕРА-ДАНТЕС • НАС: 36

Жүжигчин • ФИЛИППИН

Ривера-Дантес бол 23 сая дагагчтай, “Facebook” дэх хамгийн алдартай Филиппин жүжигчин юм. Тэрбээр 2019 онд хоёр дахь хүүхдээ төрүүлснээс хойш кинонд тоглоогүй ч нийгмийн сүлжээн дээр “Nestlé Nido”, “Philippine National Bank” , цахилгаан бараа үйлдвэрлэгч “Tough Mama” зэрэг брэндүүдийг сурталчилж байна.

МАРГО РОББИ • НАС: 30

Жүжигчин • АВСТРАЛИ

Робби 2020 оны нэгдүгээр сард “Instagram” дахь 22 сая дагагчдыгаа Австралийн түймрийг унтраахад зориулж хандив өгөхийг уриалжээ. Оскарын шагналд нэр дэвшсэн жүжигчин Робби “Suicide Squad”-ийн үргэлжлэл “Birds of Prey” кинонд өнгөрсөн жил Харли Куинний дүрийг дахин бүтээж, продюсероор нь ажилласан юм. Тэрбээр дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг билээ.

РОЛА • НАС: 30

Жүжигчин, загвар өмсөгч • ЯПОН

Байгаль орчин, ан амьтны төлөө ажилладаг Рола буюу Эри Сато бол “Instagram”, “Twitter” дэх хамгийн олон дагагчтай япончуудын нэг юм. Рола 2020 оны эхээр “Studio R330” брэндийг гаргасан ба “YSL Beauty”, “Puma” нартай хамтран ажилладаг. Тэрбээр 2020 оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн “Netflix”-ийн “Followers” кинонд тогложээ.

ХРИТИК РОШАН • НАС: 46

Жүжигчин • Энэтхэг

“Instagram” дээр 33 сая дагагчтай Рошан 2020 оны тавдугаар сард "I for India" тоглолтод оролцож, Covid-19-тэй тэмцэж буй ажилчдад зориулж санхүүжилт босгожээ. Энэ үйл явдлыг харуулсан түүний “Instagram” дахь бичлэгийг 2 сая гаруй удаа үзсэн байна. Рошан буюу Хритик Ракеш Награт 2019 онд хамгийн их ашиг олсон Энэтхэгийн “War” кинонд бүтээсэн дүрээрээ "Star Screen Awards" наадмын шилдэг эрэгтэй жүжигчний дүрд нэр дэвшсэн юм.

Руби Роуз • НАС: 34

Жүжигчин • АВСТРАЛИ

Роузын тоглосон "Break Free" богино хэмжээний кино “YouTube” дээр 53 сая гаруй үзэлттэй болжээ. Тэрбээр 2020 оны тавдугаар сард стриминг платформ дээр Шекспирийн “Twelfth Night”номыг уншиж, Covid-19-тай тэмцэх хөрөнгө босгож байв. Харин зургадугаар сард “Crocs” брэндийн “Pride” цуглуулгын “Just Love” загварыг бүтээхэд оролцжээ.



Жексон Ван НАС: 26

Дуучин • ХОНКОНГ

Түүний “Mirrors” цомог “NetEase Cloud Music”-ийн 2019 оны оны хамгийн алдартай цомгоор шалгарчээ. Солонгосын GOT7 хамтлагийн гишүүн, туялзуур сэлмийн аварга Ван Хятадад гялалзсан амжилттай байгаа бөгөөд “Weibo” дээр 25 сая дагагчтай болжээ. 2019 онд тэрбээр Бээжингийн “Weibo Awards” –аас авьяас чадвар, алдар нэр, загварлаг байдлыг хослуулсан “Оны шилдэг залуу” шагналыг хүртсэн юм. Тэрчлэн тухайн жилд тэрбээр Жеймс Кордены ток шоунд оролцжээ. “Fendi”-ийгХятадад төлөөлдөг Ван 2020 онд өөрийн “Team Wang Design” брэндийг гаргажээ. Түүний “Hundred ways” дуу 2020 оны гуравдугаар сард “YouTube” дээр цацагдсанаасаа хойш 48 сая гаруй үзэлттэй болжээ. 

SEVENTEEN Хамтлаг • ӨМНӨД СОЛОНГОС

Хамтлагийн 2020 оны зургадугаар сард гаргасан “Heng: garæ”, аравдугаар сард гаргасан “Semicolon” хоёр цомог тус бүр нь сая гаруй хувь борлогджээ. Хэдийгээр “17” гэж нэртэй ч тус хамтлаг 21-25 насны, арван гурван гишүүнээс бүрддэг. 2019 онд “Seventeen” “Billboard”-ийн “Social 50” жагсаалтад Билли Айлишийн дараа зургадугаарт бичигдэж байв.
 

АНУШКА ШАРМА • НАС: 32

Жүжигчин, продюсер • Энэтхэг

Нийгмийн сүлжээнд 84 сая дагалдагчтай Шарма өдгөө продюсер болсон бөгөөд эмэгтэйчүүд, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Тэрбээр “Google Duo”, “Standard Chartered Bank” брэндийн элч юм.

РАНВИР СИНГХ • НАС: 35

Жүжигчин, дуучин • Энэтхэг

Шилдэг жүжигчний шагналыг олон удаа хүртэж байсан Сингх 2018 онд “Padmaavat” олон ангит кинонд тогложээ. Тус кино Болливудын хамгийн өндөр орлоготой кинонуудын аравдугаарт жагсдаг. Тэрбээр өдгөө гурван шинэ кинонд тоглож байгаа бөгөөд 2019 онд өөрийн дуу бичлэгийн компанийг үүсгэсэн байна. Нийгмийн сүлжээнд 62 сая гаруй дагагчтай Сингх бэлгэвчний брэнд, Швейцарийн аялал жуулчлал гэх мэт олон компанитай хамтран ажилладаг.

РИЧ БРАЙАН • НАС: 21

Реппер • Индонези

Брайан буюу Брайан Имануэль Севарногийн хамгийн сүүлийн цомог “1999”-ийг хөл хорионы үеэр бүтээжээ. 2020 оны дөрөвдүгээр сард тэрбээр “YouTube” дээр 8 сая гаруй үзэлттэй "Bali" дууныхаа видеоны хоёр хувилбарын эхний хувилбарыг гаргажээ. Брайан 17 настай байхдаа анхны дуу "Dat $ tick"-г гаргаж цахим ертөнцийг шууруулж байв.
Ян Ми Нас: 34
Жүжигчин, дуучин • ХЯТАД

“Weibo” дээр 110 сая орчим дагагчтай Ян “Crocs”, “Estée Lauder”, “Stuart Weitzman”, “Victoria’s Secret” зэрэг олон брэндтэй хамтран ажилладаг. Тэрбээр 2018 оноос хойш Хятадын хамгийн нөлөө бүхий гурван алдартны тоонд багтсаар иржээ. Ян дэлгэцийн анхны дүрээ 6 настайдаа бүтээснээс хойш олон кино, телевизийн шоунд тоглосноос хамгийн алдартай нь 2018 оны “Legend of Fuyao” олон ангит кино юм. 2019 онд тэрбээр “China Literature Awards” наадмаас шагнал хүртэж, жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Weibo”-ийн “Weibo Goddess”-ийн өргөмжлөлийг 2020 оны нэгдүгээр сард хүртжээ. 2013 онд Ян өөрийн энтертайнмент агентлаг “Jay Walk Studio”-г үүсгэн байгуулж байв.

Виктория Сон • НАС: 33

Жүжигчин, дуучин • ХЯТАД

2020 онд Сон телевизийн салбарын тэргүүлэгчдийг тодруулдаг “Golden Eagle” наадамд нэр дэвшжээ. Карьераа Солонгосын охидын хамтлаг f (x)-ийн ахлагчаар эхлүүлсэн тэрбээр Хятадад эргэн ирж, кино, хөгжмийн шоу нэвтрүүлэгт оролцох болсон аж. “Weibo” дээр 50 сая гаруй дагагчтай Сон “Cartier” брэндийг сурталчилдаг.

УРАССАЯ СПЕРБУНД • НАС: 27

Жүжигчин • ТАЙЛАНД

2018 оны хит цуврал “The Crown”-ийн од Спербунд бол Тайландын хамгийн алдартай жүжигчин юм. Норвеги, Тайланд гаралтай тэрбээр “Instagram” дээр 10 сая гаруй дагагчтай бөгөөд энэ үзүүлэлтээрээ улсынхдаа хэмжээнд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Түүний хамтран ажилладаг брэндүүдэд “Louis Vuitton”, “Pantene”, “Uniqlo” багтдаг.

Наоми Ватанабэ Нас: 33

Жүжигчин, комедиан • ЯПОН

Японы шилдэг комедиануудын нэг Ватанабэ бол 9 сая гаруй дагагчтай, “Instagram” дахь хамгийн олон дагагчтай Японы алдартан юм. Тайваньд төрсөн тэрбээр Бейонсе зэрэг алдартнуудыг дуурайж дуулах зэргээр алдаршжээ. Түүний хамгийн сүүлд бүтээсэн, Ариана Гранде, Леди Гага нарын "Rain On Me" дууны элэглэлийг “YouTube” дээр гурван сарын дотор 19 сая гаруй удаа үзжээ. 2014 онд тэрбээр илүүдэл жинтэй эмэгтэйчүүдэд зориулсан “Punyus” хувцасны брэндийг үүсгэж байв. “Coca-Cola”, “Gap”, “Kate Spade”, “Shu Uemura”, “Toyota” брэндүүд элч Ватанбэ 2018 онд “Time” сэтгүүлээс шалгаруулсан интернэт орчны хамгийн нөлөө бүхий 25 хүний нэгээр тодорчээ.

Стефани Сун • НАС: 42

Дуучин • СИНГАПУР

2020 онд “MTV Asia Awards” наадмаас таван шагнал хүртсэн тэрбээр хөгжмийн карьерынхаа 20 жилийн ойг тохиолдуулж “Facebook Live” дээр хоёр ч удаа тоглолт хийжээ. Сун Янзи 2020 оны нэгдүгээр сард Сингапурын дуучин Ж.Ж.Линтэй хамтран "Stay With You" дуу гаргасан билээ. Тэд Covid-19-тэй тэмцэж буй ажилчдад хүндэтгэл илэрхийлж, 2020 оны наймдугаар сард зохион байгуулагдсан Сингапурын тусгаар тогтнолын өдрийн шоунд энэ дуугаа тогложээ.

Сонми • НАС: 28

Дуучин • ӨМНӨД СОЛОНГОС

2019 онд Ли Сонми анхны аялан тоглолт "Warning"-ийг дэлхийн 18 хотод хийжээ. Түүний шинэ уран бүтээл “Pporappip-pam” нь “YouTube” дээр 12 сая гаруй үзэлттэй бол Ж.У.Пактай хамтарсан “When We Disco” дууг нь 28 сая удаа үзжээ. Тэрбээр эдгээр уран бүтээлээрээ 2020 онд Солонгосын “Mnet Asian Music Awards” наадмын хэд хэдэн шагналд дэвшсэн байна.

Тран Тханх • НАС: 33

Жүжигчин, хөтлөгч, комедиан • ВЬЕТНАМ

“Facebook”, “Instagram”, “TikTok”, “YouTube” дээр 29 сая дагагчтай Тханх бол Вьетнамын хамгийн алдартай телевизийн хөтлөгч юм. Вьетнамын бусад алдартнуудыг элэглэсэн дүрээрээ олонд танигдсан тэрбээр 2019 онд Хошимин хотод болсон “Metub WebTV-Asia Awards” наадамд оны шилдэг алдартнаар шалгарчээ.

Фиби Тонкин • НАС: 31

Жүжигчин • АВСТРАЛИ

“Chanel”, “Tod’s” брэндүүдийг сурталчилдаг Тонкин өөрийн хувцасны брэнд “Lesjour!”-ийг гаргаж буйгаа аравдугаар сард “Instagram”-аар дамжуулан танилцуулжээ. Тэрбээр 6 сая дагагчдадаа “Lesjour!” бол гэрээс ажилладаг хүмүүст тохиромжтой хэмээн тайлбарласан билээ. Түүний бичиж, найруулсан анхны богино хэмжээний кино “Furlough” 2020 онд дэлхий даяар цацагдсан юм.

ЖОЛИН ЦАЙ • НАС: 40

Дуучин • ТАЙВАН

“Weibo” дээр 43 сая, “Instagram” дээр 4 сая гаруй дагагчтай Цай  “Golden Melody Awards” наадмаас 2019 онд гаргасан “Ugly Beauty” цомгоороо Тайванийн хамгийн өндөр борлуулалттай цомог зэрэг нийт зургаан шагнал хүртжээ. Түүний дэлхийг тойрсон тав дахь аялан тоглолт Covid-19-ийн улмаас хойшлогдсон ч арваннэгдүгээр сард үргэлжлүүлсэн байна.

Жу Илун • НАС: 32

Жүжигчин • ХЯТАД

“The Story of Minglan” киноны дүрээрээ алдаршсан Жу “Weibo” дээр 30 сая орчим дагагчтай бөгөөд Хятад улсад “Chopard”, “Tom Ford” брэндийг төлөөлдөг. Тэрбээр 2020 оны нэгдүгээр сард төрөлх хот Вуханьд Covid-19-тэй тэмцэх ажилд 150,000 ам.доллар хандивласан юм.

КАТРИНА КАИФ • НАС: 37

Жүжигчин • Энэтхэг

Түүний “Instagram” дахь “Reebok”-ийн сурталчилгаа 15 сая гаруй лайк цуглуулжээ. Катрина Туркотте буюу Кайф өөрийн гоо сайхны брэнд “Kay Beauty”-ийн талаарх мэдээгээ “Instagram” дахь 45 сая дагагчтайгаа хуваалцдаг. Тэрбээр Болливудын 2019 оны хамгийн өндөр орлоготой дөрөв дэх кино “Bharat”-д тоглосон билээ.

TWICE хамтлаг • ӨМНӨД СОЛОНГОС

Есөн гишүүнтэй Twice хамтлаг “Instagram” дээр 15 сая гаруй дагагчтай. Тэд 2020 оны эхээр АНУ-ын “Shorty Awards”-ийн нийгмийн сүлжээн дэх хөгжмийн төрөлд шалгарсан ба зургадугаар сард гаргасан “More & More” дуу нь “YouTube” дээр 200 сая гаруй үзэлттэй байна.

Кейт Урбан • НАС: 53

Дуучин, ая зохиогч • АВСТРАЛИ

Урбаны шинэ цомогт багтсан, дуучин Пинктэй хамтарсан дуу есдүгээр сард “YouTube” дээр цацагдсанаасаа хойш 10 сая гаруй үзэлттэй болсон бол түүний хөгжмийн сувгийг 765 сая удаа үзсэн байна. Тэрбээр 2020 оны гуравдугаар сард “Instagram” хуудсаараа дамжуулан уран бүтээлээ хуваалцаж, тавдугаар сард Нэшвилл хотын эрүүл мэндийн ажилтнуудад зориулан үнэ төлбөргүй тоглолт хийжээ.

КЕРРИ ВОНГ • НАС: 21

Жүжигчин, дуучин • ХЯТАД

TFBoys хамтлагийн гишүүн Вонг буюу Ван Жункай “Weibo” дээр 80 сая орчим дагагчтай бөгөөд “Dior”, “Swatch” зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг. “KarryOn”, “Beautiful” дуугаараа олонд танигдсан тэрбээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Хятад дахь сайн санааны элч юм.

Ван Ибо • НАС: 23

Жүжигчин, дуучин • ХЯТАД

UNIQ хамтлагийн гишүүн Ибо Хятадын телевизийн “The Untamed” олон ангит кинонд тоглосноороо илүү алдартай. “Weibo” дээр 36 сая, “Douyin” видео аппликейшн дээр 12 сая дагагчтай тэрбээр мэргэжлийн мото спортын тамирчин юм. 2019 онд Ибо Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Yamaha China Racing” багт нэгджээ.

Жаннин Вайгель • НАС: 20

Жүжигчин, дуучин • ТАЙЛАНД

Герман, Тайланд гаралтай Вайгелийн 2019 онд тоглосон “Pee Nak” кино мэргэжилтнүүдээс багагүй шүүмж хүртсэн ч орлогоороо өндөр амжилт үзүүлжээ. Түүний "Passcode" дуу есдүгээр сард “YouTube” дээр цацагдсанаасаа хойш 4 сая гаруй хандалттай, харин “Youtube” суваг нь 4 сая гаруй захиалагчтай болжээ.
 

РЕБЕЛ УИЛСОН • НАС: 40

Жүжигчин • АВСТРАЛИ

2020 оныг "Эрүүл мэндийн жил" болгон зарласан Уилсон “Instagram” дахь 9 сая дагагчтайгаа биеийн тамираар хичээллэж, жин хассан түүхээ хуваалцах болжээ. Түүний аравдугаар сард хийсэн "Намайг Фит Эми гэж дууд" гэсэн тайлбартай зураг 545,000 лайк авсан байна. 2019 онд тэрбээр өөрийн продюсерлэсэн “Is It Romantic” зэрэг дөрвөн кинонд тогложээ.

Крис Вү • НАС: 30

Жүжигчин, дуучин • ХЯТАД

“Weibo” дээр 50 сая, Instagram дээр 7 сая гаруй дагагчтай, Хятад, Канадын иргэн “Bulgari”, “Burberry”, “Louis Vuitton” зэрэг брэндтэй хамтран ажиллдаг. Түүний 2019 онд гаргасан "Big Bowl, Thick Noodle" дууг стриминг үйлчилгээний “Miaopai” платформ дээр 180 сая удаа үзсэн байна.

Вүтт Хмоне Шве И • НАС: 32

Жүжигчин • МЯНМАР

Мьянмарын “Academy Awards” наадмаас хоёр шагналт хүртсэн тэрбээр 2019 онд Мьянмарын хамгийн өндөр орлого олсон "The Only Mom" аймшгийн кинонд тогложээ. Хмоне энэхүү дүрээрээ 2019 онд Сингапурын “Asian Academy Creative Awards”-аас шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байв. 6 сая дагагчтай тэрбээр “Facebook” дэх Мьянмарын хамгийн олон дагагчтай эмэгтэй алдартан юм.

КЕНТО ЯМАЗАКИ • НАС: 26

Жүжигчин • ЯПОН

Ямазаки 2020 оны аравдугаар сарын 10-нд нээлтээ хийсэн “Netflix”-ийн “Alice In Borderland” кинонд тогложээ. Тэрбээр 2019 онд “Armani Exchange”-ийн сурталчилгаанд Японоос шалгарсан анхны загвар өмсөгч болж байв.

Ян Зи • НАС: 28

Жүжигчин • ХЯТАД

Жүжигчний карьераа багаасаа эхлүүлсэн Ян олон кинонд тоглосо бөгөөд 2020 оны “Weibo Awards” наадамд оны шилдэг уран бүтээлчээр тодорчээ. “Weibo”дээр 56 сая дагагчтай тэрбээр “Chopard”-ийн сурталчилгаанд оролцож, 2020 оны нэгдүгээр сард вуханьчуудад Covid-19-тэй тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 75,000 ам.доллар хандивласан байна.

ЖЕКСОН И • НАС: 20

Жүжигчин, дуучин • ХЯТАД

TFBoys хамтлагийн гишүүн И Янжианси 2019 оны “Better Days” кинонд тоглосон дүрээрээ 39 дэх удаагийн Хонконгийн кино наадмаас шилдэг шинэ жүжигчний шагналыг хүртжээ. “Weibo” дээр 86 сая гаруй дагагчтай түүний “Emporio Armani”, “Tiffany & Co”-ийг сурталчилсан бичлэгүүдийг олон сая удаа хуваалцжээ.
ДОННИ ЙЕН • НАС: 57
Жүжигчин • ХОНКОНГ

2019 онд Йен тулааны урлагийн их мастерын тухай “Ip Man 4” киноныхоо сүүлийн ангийг бүтээж, 2020 оны Хонконгийн “Film Awards” наадмаас гурван шагнал хүртсэн юм. Йен 2020 оны хоёрдугаар сард Вухань хотод Covid-19-тэй тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад зориулж 130,000 ам.доллар хандивлажээ.

КЕНШИ ЁНЭЗУ • НАС: 29

Дуучин, ая зохиогч • ЯПОН

Өнгөрсөн жилийн долдугаар сард Ёнэзу “YouTube” дээр 5 сая захиалагчтай болсон Японы анхны уран бүтээлч болсон бол харин суваг нь Японы хамгийн олон захиалагчтай 10 алдартны тоонд багтжээ. Наймдугаар сард тэрбээр тав дахь цомог “Stray Sheep”-ийг танилцуулахдаа “Fortnite” тоглоом дотор виртуал концерт дээр хийж, тус тоглоомоор уран бүтээлээ танилцуулсан анхны Ази дахь төлөөлөгч болов.

ЖАО ЛИНГ • НАС: 33

Жүжигчин • ХЯТАД

Жао өнгөрсөн арав гаруй жилийн дотор Хятадын олон ангит кинонуудад тоглож, олон ч шагнал хүртсэн бөгөөд үүнд 2020 оны “Weibo Awards”-ийн шилдэг нөлөө бүхий жүжигчний шагнал багтана. “Weibo” дээр 88 сая, “Douyin” дээр 20 сая гаруй дагагчтай тэрбээр “Dior”, “Longines” нартай хамтран ажилладаг.

Жоу Дунъюй • НАС: 28

Жүжигчин • ХЯТАД

Жоу 40 гаруй кинонд тоглосны дотор 2019 оны “Better Days” киноны дүрээрээ 2020 оны Хонконгийн кино наадам, Хятадын “Hundred Flower Awards” наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ. “Weibo” дээр 31 сая дагалдагчтай тэрбээр “Burberry”, “Victoria’s Secret” зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг.

Аргачлал: “Forbes Asia”-ийн зүгээс шилдгүүдийг тодруулахын тулд нэр дэвшигчдийн нийгмийн сүлжээн дэх хүртээмж, оролцоо болон тэдний сүүлийн үеийн ажил, нөлөөлөл, дуу хоолой, хамтын ажиллагаа, бизнес, орон нутаг, бүс нутаг, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг харгалзан үзлээ. Зөвхөн кино урлаг, хөгжим, телевизийн салбарыг хамруулсан ба хувь хүнийг хамгийн их танигдсан нэрээр нь, эсвэл хамтлагийн нэрээр оруулав.  Дэлгэрэнгүй мэдээллийг forbes.com/asiadigitalstars хаягаар орж уншина уу.

RELATED STORIES

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022

Sanchir Otgon

Related Posts

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга
Амьдралын хэв маяг

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ
Амьдралын хэв маяг

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022
100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх
Амьдралын хэв маяг

100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх

23/06/2022
Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга
Амьдралын хэв маяг

Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга

22/06/2022
Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном
Амьдралын хэв маяг

Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном

17/06/2022
Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв
Амьдралын хэв маяг

Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв

16/06/2022
Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном
Амьдралын хэв маяг

Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном

08/06/2022
Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5
Амьдралын хэв маяг

Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5

25/05/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд
Нийтийн

Ангараг гараг дээрх судалгааны станцуудын дуранд буусан сонирхолтой зургууд

17/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist