Дэлхий даяар цар тахалтай тэмцэж, эдийн засгийн томоохон уналт, агшилттай нүүр тулж байгаа энэ цаг үед жижиг, дунд бизнес эрхлэгчид багагүй хүндрэл бэрхшээл дунд туучиж, хэн хүчтэй нь үлдэх хатуу тэмцэлд хүч сорьж байна. Гэвч энэ хэцүү нөхцөлийг амжилттайгаар даван туулж, өсөлттэй гэх үзүүлэлтээр амжилтаа бататгаж буй Ази, Номхон далайн бүсийн ШИЛДЭГ 100 компанийг FORBES онцолж байна. Хамгийн гайхалтай нь усан доорх нисгэгчгүй онгоцноос, хиймэл дагуул дагуулын хөдөлгүүр хүртэлх бүх чиглэлд амжилттай ажиллаж буй нийт 17 улсын шилдэгүүдүүдийн дунд Монгол Улсын “Лхамур” брэнд багтсан байна. Мөн тэдгээр дунд Энэтхэг болон Сингапурын 19-22, Хонконг 10, Индонез 8, Хятадын 4 компани тус тус багтжээ.

“Лхамур” брэнд нь 2014 оноос хойш эх орныхоо хөрсөнд ургасан түүхий эдүүдээр цэвэр байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж ирсэн бөгөөд өдгөө 40 гаруй нэрийн бүтээгдэхүүнтэй болжээ.
Тэдний үнэ цэнэ- шинэхэн хийсэн талх мэт шинэлэг, чанартай бүтээгдэхүүнүүдийг гар аргаар үйлдвэрлэж, Монгол улсынхаа газар доорх биш дээрх баялгаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээр дэлхийд танигдах, Монгол ур ухаанаар нийгэмд ээлтэй бүхнийг хүргэхээр зорьж байгаа гэдгээ онцоллоо.
