
“Apple” компаниас жил бүрийн намар шинэ загварын гар утсаа танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил цоо шинэ үйлдэлт iPhone-13 загварын гар утсаа есдүгээр сарын 14-нд зах зээлд танилцуулахаар болжээ.
Энэ жил гарах шинэ загвар нь сансарт суурилсан хөдөлгөөнт холболтыг зохицуулах тоног төхөөрөмжийг ашиглаж, үүрэн холбооны сүлжээнд холбогдоогүй байсан ч яаралтай дуудлага хийх боломжтой талаар таамаг мэдээллүүд гараад байсан юм. Үүнтэй холбоотой тус компанийн шинжээч Минг Чи Куо мэдээлэхдээ дэлхийн доод тойрог замыг дэмждэг Qualcomm чипийг ашиглах боломжтой талаар дурдсан байна.
2007 оноос хойш дараах байдлаар шинэ загваруудаа танилцуулж байжээ. Үүнд,
- 2007 – iPhone
- 2008 – iPhone 3G
- 2009 – iPhone 3GS
- 2010 – iPhone 4
- 2011 – iPhone 4s
- 2012 – iPhone 5 (new design)
- 2013 – iPhone 5s and iPhone 5c
- 2014 – iPhone 6 and iPhone 6 Plus
- 2015 – iPhone 6s and iPhone 6s Plus
- 2016 – iPhone 7 and iPhone 7 Plus
- 2017 – iPhone 8, iPhone 8 Plus, and iPhone X
- 2018 – iPhone XR, iPhone XS, and iPhone XS Max
- 2019 – iPhone 11, iPhone 11 Pro, and iPhone 11 Pro Max
- 2020 – iPhone 12 mini, iPhone 12, iPhone 12 Pro, and iPhone 12 Pro Max