
Барилгын материалын үнэ ханш нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаан огцом өсөөд байсан билээ. Ялангуяа арматур болон төмөр хийцлэл, мод, хавтангууд, тоосго зэрэг гол бараа материалууд өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин өссан үзүүлэлттэй байсан.
Харин энэ долоо хоногоос эхлэн нийлүүлэлт нэмэгдэж, барилгын материалын үнийн хөөрөгдөл буурч эхэллээ. Тухайлбал, өмнө жилийн өдийд 12 мянган төгрөгөөр авдаг байсан гипсин хавтан энэ жил 24 мянган төгрөг хүртэл нэмэгдээд байсан бол энэ долоо хоногоос эхлэн бага багаар буур эхэлсэн байна.