Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Лидерүүд

ШИНЭ ЭХЛЭЛ

by Sanchir Otgon
2 years ago
Reading Time: 2 mins read
ШИНЭ ЭХЛЭЛ

11899/jokr20150714/Vanity_Fair_2013/Melinda-Gates-3.tif

Share on FacebookShare on Twitter
Шинэ тэрбумтан

Билл Гейтс болон Мелинда Френч Гейтс нар 27 жилийн гэрлэлтдээ цэг тавьж буйгаа тавдугаар сарын 3-ны өдөр зарлав. Тухайн өдрөө Гейтсийн “Cascade Investment”-ээс “Canadian National Railway”, автомашины худалдаа эрхэлдэг “AutoNation” групп, Мексикийн кола савлагч “Coca-Cola Femsa”, Мексикийн “Grupo Televisa” телевиз зэрэг дөрвөн компанийн 2.4 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хувьцааг Френч Гейтсийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд мөн сарын дундуур “John Deere”-ийн 851 сая ам.долларын үнэлгээтэй хувьцааг дахин шилжүүлжээ.

“Forbes” сэтгүүлийн судалгаагаар гэр бүлээ цуцлуулсны дараа тэрбумтны статуст хүрсэн гурван америк эмэгтэй буйн нэг болох Френч Гейтс (бусад нь Жефф Безосын хуучин эхнэр МакКензи Скотт, “Pimco”-ийн Билл Гросстой гэрлэж байсан Сью Гросс нар) үүнээс илүү ихийг, магадгүй бүр илүү ихийг эзэмшилдээ багтаах төлөвтэй байгаа юм. Тэд Вашингтон мужийн шүүгчээс (ихэнх гэрлэлтийг 50/50 замаар шийдвэрлэдэг нийтийн эзэмшлийн өмчтэй муж) Гейтсийн 126 тэрбум ам.долларын хөрөнгийг хуваах салалтын хэлэлцээрийг дагаж мөрдөхийг хүсчээ. Уг хэлэлцээрийн дагуу “Microsoft”-ийн 1 хувийн хувьцаа, АНУ дахь тариалангийн газар, Сиэтлийн ойролцоох 131 сая ам.долларын үнэлгээтэй байшин болон хувийн онгоцууд багтах аж.

Билл Гейтс талийгаач санхүүч Жеффри Эпштейнтэй уулздаг байсан нь олон нийтэд ил болсноос хойш буюу 2019 оноос эхлэн Френч Гейтс гэр бүл салалтын асуудлаар хуульчдаас зөвлөгөө авч эхэлжээ. Гэрлэлтээ цуцлуулж буй тухайгаа мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа Билл Гейтсийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг “20 жилийн өмнө” “Microsoft”-ын ажилтантай амрагийн холбоотой байсныг мөн хүлээн зөвшөөрсөн юм. Френч Гейтс 2015 онд эмэгтэйчүүд болон өнгөт арьстнуудын нийгмийн хөгжилд хөрөнгө оруулах зорилготойгоор “Pivotal Ventures”-ийг үүсгэн байгуулахаасаа өмнө 2005 онд 50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Bill and Melinda Gates Foundation”-ыг үүсгэн байгуулж байв. “Би охиддоо энэ ертөнцөд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, сонсгох хэрэгтэй гэж хэлдэг. Тийм ч учраас би өөрөө үүнийхээ үлгэр жишээ нь байх ёстой” хэмээн тэрбээр тухайн үед “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Өнгөрсөн жил тэрбээр МакКензи Скоттын тусламжтайгаар АНУ даяар үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн байгууллагуудад 40 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор “Equality Can’t Wait” аяныг эхлүүлсэн юм.

RELATED STORIES

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022

ӨНДӨР ДҮНТЭЙ САЛАЛТУУД

Дарвуулт завь дүүрэн мөнгөөр аз жаргалтай гэрлэлтийг худалдаж авч чадахгүй гэдгийг ойлгосон цорын ганц тэрбумтан гэр бүл нь Билл болон Мелинда Френч Гейтс биш билээ. Одоогийн байдлаар Америкийн хамгийн чинээлэг 400 тэрбумтны 50 нь ийм төрлийн шалгуурыг 72 удаа туулж байсны 35 нь буюу 49 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байна. Зарим тэрбумтан гэрлэлтээ найрсгаар дуусгасан байдаг. Харин зарим нь …

БИЛЛ ГРОСС

Бондын хаан 30 жилийн турш ханилсан эхнэрээсээ 2016 онд салах болсон нь аажмаар даамжирч, хэт ойртохыг нь хязгаарлах шүүхийн шийдвэрээс эхлэн хуурамч Пикассо болтол үргэлжилсэн юм. Сью Гросс 1932 оны “Le Repos” уран зургийг худалдан авсан гэж мэдэгдсэн ч үнэн хэрэгтээ тэрбээр Биллийн ханан дээрх зургийг аль хэдийнэ өөрийн гараар зурсан дуураймал зургаар сольж амжсан байжээ.

ТЕД ТЕРНЕР

Жейн Фондатай арван жил үргэлжилсэн гэрлэлт нь 2001 дуусгавар болсон хэдий ч “Oscar”-ын шагналт жүжигчин Жейн Фонда түүнийг “өөрийн хамгийн хайртай экс нөхөр” хэмээн нэрийдсээр л. Хэвлэл мэдээллийн магнат өөрөө ч бас түүний тухай сайнаар ярьдаг. “Хэрэв чи хэн нэгэнд хайртай бол, үнэхээр чин сэтгэлээсээ хайрлавал, хэдий хичээсэн ч гэсэн хайрлахаа больж чадахгүй” хэмээн Тернер 2012 онд дурдсан байдаг.

ХАРОЛЬД ХАММ

Ашигт малтмалын магнат 2014 онд эхнэрээсээ салсны дараа “Morgan Stanley” дахь данснаасаа 974,790,317.77 ам.долларын чек бичиж өгчээ. Эхнэр нь салалтаасаа хойш олон саяыг халаасалж, дахин үүнээсээ илүү ихийг авахыг оролдсон ч бүтэлгүйтэж, улмаар улс төрийн үйл ажиллагааны хороог санхүүжүүлж, түүний гэрлэлтийг цуцлуулах асуудлыг хариуцсан шүүгчийг огцруулсан байна.

Sanchir Otgon

Related Posts

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Томоор зураглагч
Лидерүүд

Томоор зураглагч

17/06/2022
Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч
Лидерүүд

Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч

16/06/2022
Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана
Лидерүүд

Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана

13/06/2022
“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”
Лидерүүд

“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”

06/06/2022
“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц
Лидерүүд

“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц

03/06/2022
Том төслүүдийн том шийдэл
Лидерүүд

Том төслүүдийн том шийдэл

02/06/2022
Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч
Лидерүүд

Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч

31/05/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist