Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Лидерүүд

Хөрөнгийн зах зээлийн халдашгүй тоглогч

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 1 min read
Хөрөнгийн зах зээлийн халдашгүй тоглогч
Share on FacebookShare on Twitter

Уолл-Стритийн домогт хөрөнгө оруулагч Карл Айкан долоо дахь жилдээ олон тэрбум ам.доллар алдаж байгаа ч зах зээл түүний хувьцааг сонирхсоор байна.

Айканы аялал
Айкан сүүлийн долоон жил хийсэн арилжаанаасаа олон тэрбум ам.доллар алдсан ч “Occidental”, “Bausch Health”, “Cheniere Energy”, “Newell Brands”, “Xerox” гэх мэт томоохон хөрөнгө оруулалтаараа бүх зүйлийг эргүүлнэ гэж найдаж байна.

2013 оны аравдугаар сард Карл Айкан “Netflix”-д эзэмшдэг хувьцаагаа худалдаж эхлэхэд олон хүмүүс тэрбумтан хөрөнгө оруулагчийг хийж заншсан аргаа л хийж байна гэж бодож байв. DVD түрээслэх үйлчилгээнээс видео стриминг рүү амжилттай шилжсэн тус компани Айканд ердөө 14 сарын дотор 457 хувийн ашиг хүртээжээ.

Айканы хүү Бретт эцгээсээ хувьцаагаа худалдахгүй байхыг гуйсан ч Айкан 2015 онд “Netflix”-ийн бүх хувьцаагаа худалдаж дуусгахдаа хоёр тэрбум ам.долларын ашигтай үлджээ. Гэхдээ үүнээс хойш хувьцааны ханш арав дахин нэмэгдсэн ба хэрэв Айкан хувьцаагаа хадгалж байсан бол түүний ашиг 19 тэрбум ам.долларт хүрэх байв.

RELATED STORIES

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022

Айканы “Netflix” дэх алдаа санамсаргүй ганц тохиолдол биш. Өнгөрсөн жил АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өгөөж цар тахлын үеэр 18 хувийн өсөлттэй байхад Айканы хеж сан 14 хувиар буурсан юм. Тэрчлэн 2019 онд 15 хувиар буурч байв. Үнэндээ агуу трейдер сүүлийн долоон жилийн хугацаанд хийсэн арилжаанаасаа таван тэрбум гаруй ам.доллар алджээ.

Түүний хожигдол Уолл-Стритийн томоохон өөрчлөлтийг илтгэнэ. “Amazon”, “Tesla”, “GameStop”, “Bitcoin”-ийн эрин үед өсөлт, хөдөлгөх хүч, хөрөнгө оруулагчийн сэтгэл зүй амжилтын түлхүүр болжээ. Гэхдээ 85 настай Айкан үндсэн зарчмаасаа хазайгаагүй. Уолл-Стритэд үлдсэн сүүлчийн ахмад тоглогчдын нэг тэрбээр “засаж сэлбэх” шаардлагатай хөрөнгө, бэлэн мөнгөөр баялаг компаниудад одоо ч гэсэн дуртай хэвээр байна. “Би үнэ цэнийг эрхэмлэдэг. Үнэ цэнэ нь далд, ТУЗ нь давуу талаа ашиглаж чаддаггүй компанийг өөдрөгөөр таамаглах нь хамгийн зөв загвар. Энэ нь эрсдэлтэй шагнал зарчмын хамгийн шилдэг арга боловч маш их тэвчээр шаардагддаг” гэж тэрбээр Флорида дахь шинэ оффисоосоо өгүүлэв.

Айкан сүүлийн долоон жил хийсэн арилжаанаасаа олон тэрбум ам.доллар алдсан ч “Occidental”, “Bausch Health”, “Cheniere Energy”, “Newell Brands”, “Xerox” гэх мэт томоохон хөрөнгө оруулалтаараа бүх зүйлийг эргүүлнэ гэж найдаж байна.

Уолл-Стрит одоо ч түүнд итгэл өгсөөр байна. Айканы хамгийн өндөр ач холбогдолтой хөрөнгө буюу түүний хеж санг санхүүжүүлж, газрын тосны “CVR Energy”, автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэгч “Pep Boys” зэрэг компаниудыг эзэмшдэг, “Nasdaq”-д бүртгэлтэй “Icahn Enterprises”-ийн хувьцааны ханш сүүлийн 12 сарын хугацаанд 20 хувиар өсөж, 60 орчим ам.долларт хүрчээ. “Icahn Enterprises”-ийн цэвэр актив 2013 оны эцсээр 9.1 тэрбум ам.доллараас 3.5 тэрбум ам.доллар болж буурчээ. Үүний зэрэгцээ, Айкан ихэвчлэн ногдол ашгаа хувьцаа хэлбэрээр авч, хувьцааныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлсэн аж.

Айканы “Icahn Enterprises”-д эзэмшдэг 92 хувь 15.8 тэрбум ам.долларын нийт хөрөнгийнх нь дийлэнхийг бүрдүүлдэг. Хэрэв “Forbes” түүний хөрөнгийг “Icahn Enterprises”-ийн зах зээлийн үнэлгээгээр бус цэвэр активын дүнгээр үнэлсэн бол 6 тэрбум ам.доллараар хэмжигдэх байв. Тодруулбал, “Icahn Enterprises”-ийн хувьцааны өгөөжийг сүүлийн 20 жилийн хугацаагаар харвал “S&P 500” индексээс 6 дахин их байна.

Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд зөвхөн богино позицийн аргаар л гэхэд долоон тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. “Би эрчим хүчний салбарын хувьцаанд хэт төвлөрсөн. Тэдгээр нь дэндүү хямд, менежмент муутай байсан учир үй олноор хуримтлуулсан. Шүдээ зууж байгаад гарч ирэх хэрэгтэй” хэмээн Айкан Бруклинд төрж, ажилчин ангийн Куинс хороололд өссөн гэдгийг нь эргэлзээгүй илтгэх аялгаар өгүүлэв.

Айкан мөн “Icahn Enterprises”-ийн цэвэр активын үнэ цэнэ компанийн хөрөнгийн бодит үнэ цэнийг бууруулж байна гэж үзлээ. “Icahn Automotive Group”-ийн жишээг харъя. Айкан ижил төстэй бизнес эрхэлдэг, ойролцоо тооны дэлгүүртэй “Mavis Tire Express”-ийг худалдаж авах болсон тухай яриа гадуур тархаж байгааг онцлов. “Mavis” 6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа нь “Icahn Enterprises”-ийн баланст бүртгэгдсэн “Icahn Automotive”-ийн үнээс дөрөв дахин өндөр тоо юм.

АНУ-ын газрын тосны үнэ цар тахлын үеэр тэгээс доогуур үнэлгээтэй байсан бол саяхнаас нэг баррель нь 60 ам.доллар болж нэмэгдсэн тул “Occidental Petroleum” гэх мэт томоохон эрчим хүчний хөрөнгө оруулалтууд ирээдүйтэй болж эхэллээ. Хоёрдугаар сард Айкан Охайо мужийн “FirstEnergy” компанийн томоохон дүнтэй хувьцааг (ТУЗ-ийн хоёр суудал) худалдан авчээ. Түүний өөр нэгэн шинэ худалдан авалт бол хараазүй, контакт линзний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Bausch & Lomb” компанийг эзэмшдэг, Канадын эмнэлгийн хэрэгсэл, эмийн үйлдвэр “Bausch Health” юм. “Bausch” 2013 онд нэрээ өөрчилж “Valeant Pharmaceuticals” болсноос хойш үйл ажиллагаагаа жигдрүүлсээр буй. Харин Айкан тус компанийг хоёр салгахыг хүсэж байна. “‘Bausch Health’, ‘FirstEnergy’-ийн удирдах зөвлөлд багтдаг учир өөрчлөлт хийхэд нь оролцох боломжтой” гэж тэрбээр тайлбарлав.

Айкан Америкийн Засгийн газрыг хэт их зардал гаргадаг хэмээн болгоомжилдог боловч энэ зах зээлд боломж байна гэж үзэж байна. “Бид өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй цаг үед амьдарч байна. Төсвийн асар их алдагдал хүлээж, үр ашиггүй зарцуулалт хийснийхээ шанг бид ирээдүйд хүртэх болно. Гэхдээ тэр цаг үе хараахан ирээгүй байна. Би хөрөнгө оруулалт хийж байгаа цагт өөдрөг аргаар тоглох болно” гэж тэр хэлэв.

Sanchir Otgon

Related Posts

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Томоор зураглагч
Лидерүүд

Томоор зураглагч

17/06/2022
Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч
Лидерүүд

Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч

16/06/2022
Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана
Лидерүүд

Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана

13/06/2022
“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”
Лидерүүд

“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”

06/06/2022
“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц
Лидерүүд

“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц

03/06/2022
Том төслүүдийн том шийдэл
Лидерүүд

Том төслүүдийн том шийдэл

02/06/2022
Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч
Лидерүүд

Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч

31/05/2022
Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ
Нийтийн

Цусаа хандивлах хүсэлтэй залууст “Forbes Mongolia” сэтгүүлийн шинэ дугаарыг бэлэглэнэ

23/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist