Экс Ерөнхийлөгч Трамп 2017 онд албан тушаал хүлээж авахдаа хөрөнгөө худалдахаас татгалзсан нь түүнд 1.6 тэрбум ам.долларын хохирол учруулжээ.

Дональд Трампын нийт хөрөнгө 2017 оны нэгдүгээр сард Цагаан ордонд анх орж ирээд орхих хүртэлх хугацаанд нь 3.5 тэрбумаас 2.4 тэрбум ам.доллар болж буурчээ. Энэ хугацаанд “S&P 500” индекс 70 хувиар өссөн байгаа юм.
Трамп албан тушаал хүлээж авсныхаа дараа хөрөнгө оруулалтын багцаа худалдахаас татгалзсанаар Ерөнхийлөгчийн албан тушаалаа ёсзүйн асуудалтай хутгаснаас гадна өөрийн бүтээлцсэн зах зээлийнхээ өсөлтөөс ашиг хүртэх боломжоо алджээ.
Хэрэв Трамп анхны өдрөө бүх хөрөнгөө зарж борлуулаад борлуулалтын ашгийн татварыг хамгийн өндөр хувь хэмжээгээр төлж, олсон орлогоо “S&P 500” индексийг дагадаг санд төвлөрүүлсэн бол албан тушаал хүлээлгэн өгөх үедээ хөрөнгөө 1.6 тэрбум ам.доллараар өсгөх боломжтой байлаа.
