
ЗУРГИЙГ УЭСЛИ БЕДРОСИАН; IMAGINECHINA/NEWSCOM; ТОМОХИРО ОХСУМИ/BLOOMBERG; VISUAL CHINA GROUP/GETTY IMAGES
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Covid-19 цар тахал төдийгүй түүний үр дагаврыг үл харгалзан урагшилсаар байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус бүр нь 1.55 тэрбум ам.доллар болон түүнээс доошгүй хөрөнгөтэй Хятадын хамгийн чинээлэг 400 эрхмийн нийт хөрөнгө 64 хувиар өсөж, 2.1 их наяд ам.долларт хүрлээ. Шинээр 68 тэрбумтан энэ жагсаалтад нэгдсэний дийлэнх нь цар тахлын үеийн технологи, эрүүл мэндийн салбартай холбоотой байна.
Жэк Ма • $65.6 тэрбум
“Alibaba”-ийн үүсгэн байгуулагч гурав дахь жилдээ дараалан Хятадын хамгийн чинээлэг эрхмээр тодорч байна. Түүний хөрөнгө 27.4 тэрбум ам.доллараар өссөн нь финтек гигант “Ant Group”-д эзэмшдэг хувьцаатай нь холбоотой. Тус компанийн IPO хийх төлөвлөгөө өндөр хүлээлт үүсгэсэн боловч эрх баригчдын шийдвэрээр хойшлогдоод байгаа юм.
2. Ма Хуатэн • $55.2 тэрбум
“Pony Ma” нэрээр танигдсан тэрбээр дижитал медиа салбарт тэргүүлэгч, “WeChat”-ийг зохион бүтээгч “Tencent”-ийг удирддаг.
3. Жон Шаншан • $53.9 тэрбум
Савласан цэвэр ус үйлдвэрлэгч “Nongfu Spring” компанийн есдүгээр сард хийсэн IPO түүний хөрөнгийг ойролцоогоор 52 тэрбум ам.доллараар өсгөжээ.
Сунь Пяояан • $35 тэрбум
Хавдрын эсрэг болон зүрх судасны эм үйлдвэрлэгч Хятадын хамгийн том компаниудын нэгийг удирддаг Сунь Пяояан тус улсын эмийн салбарын хамгийн чинээлэг бизнесмэн юм.
Хэ Сяньжян • $32.2 тэрбум
Түүний үүсгэн байгуулсан “Midea Group” дэлхийн гэр ахуйн бараа үйлдвэрлэгч хамгийн том компанид тооцогдож байна.
Ван Вэй • $32.2 тэрбум
Цар тахлын үеэр цахим худалдааны эрэлт, түүнийг даган хүргэлтийн үйлчилгээ нэмэгдэж, түүний удирддаг “S.F.Holding” тээврийн компани цойлсон өсөлт үзүүлжээ.